Н
Ноён Сэврэй хийц
Ноён Сэврэй хийц

 

Монголчууд Хүннүгийн үеэс мөнгөн аяга хэрэглэж байсан түүхэн домог байдаг. Мөнгө нь аливаа өвчин үүсгэгч вирусыг устгаж, ариутгах чанартай гэдгийг монголчууд эртнээс мэдэж байжээ. Тиймээс эдүгээ хүртэл өргөн хэрэглээ болох аягаа мөнгөлөх болжээ. Хуучнаар Балдан засгийн хошуу одоогийн Өмнөговь аймгийн Сэврэй сумын мөнгөн эдлэлийн хийц мөнгөн аяга нь 100 гаруй жилийн түүхтэй, алдартай хийц юм. Ноён Сэврэй хийцийн мөнгөн аяганы дотор, ёроол хэсгийг их орцтой мөнгөөр хийж, бүдүүн мөнгөн утсаар давхарлан хаж тавьж битүү бад хээгээр чимэглэн урласан байдгаараа онцлогтой аж. Мөн утас сувимлын аргаар хийдэг, орц ихтэй эдэлгээ сайтайгаас гадна дахин давтагдашгүй урлагийн бүтээл гэдгээрээ үнэ цэнэтэйд тооцогддог байна.

 

Ноён Сэврэй хийц нь аяганы ёроол болон бөөрний ирмэгээр бугуйвчлан, өргөн нарийн гурван давхар цагриган хаж гүйлгэн тойруулан эмжсэн байдаг. Аяганы ёроолыг бусад хийцийн аягатай харьцуулахад илүү өндөр, дэлбэгэр хийдгээс гадна мөнгө түлхүү оруулж өгдөг онцлогтой. 

 

 

Энэ нутгийн алдартай дархцуулын тоонд Шарав, Түвдэн, Луузан, Д.Гэндэнжамба, Ёндон, Данзан, Базар нарыг дурьдаж болно

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Мөнгөн аяга

Ноён Сэврэй хийц
Ноён Сэврэй хийцийн арван хоёр жилтэй мөнгөн аяга