Ногтруу

 

Ногтруу: Латинаар: Syrrhaptes paradoxus (Pallas, 1773) нь Pteroclididae овгийн дундаж хэмжээний шувуу бөгөөд Ази тивийн хуурай тал хээр нутгаар амьдарна. Казахстан болон Монголд амьдрах хэсэг нь цасны зуднаас шалтгаалан өвлийн улиралд өмнө зүг нүүдэллэдэг. Ногтруу нь шаравтар эрээн өнгөтэй, элэгний тус хар толботой, биеийн урт 30-41 см. Эрэгчин нь саарал толгой, цээж, улбар шар нүүртэй. Сүүл нь урт, үзүүр хэсэгрүү нарийссан байх бөгөөд нисэхдээ их дуу чимээ гарган нисдэг. Хөл, хуруу нь өд ноолуураар бүрхэгдсэн байдаг. 

Ногтруу
Ногтруу. Syrrhaptes paradoxus