Ногоон гоньд

 

Ногоон гоньд.  Латинаар: Anethum graveolens (Линней, Карлнь Шүхэрт овгийн нэг метр хүртэл өндөр ургадаг нэг наст өвслөг ургамал юм. Ганц зүйл нь Ногоон гоньд буюу гоньд (Anethum graveolens). Ногоон гоньд зэрлэг хэлбэрээрээ төв болон бага Ази, Хойд Африк, Иран, Гималайн нурууны сав орчимд тааралдана. Ногоон гоньдийг бүх тивд тарималжуулсан бөгөөд нарны гэрэл, чийглэг хөрсөнд дуртай ургамал юм. Гэрэл нь багадвал ургалт нь муудна. 

 

 

а. Ногоон гоньд цэцэглэсэн байдал б. Ногоон гоньдны үр

 

Эртний Египтчүүд ногоон гоньдийг хоол хүнсэндээ хэрэглэдэг байсан тухай бичмэл баримт олджээ. Ромын түүхч Плиниус, эртний Грекийн эмч Диоскуридэс ( 1-р зуун ) нар энэ ургамалын тухай бичсэн байдаг.

 

Их хаан Карл ногоон гоньдний амтлагч, анагаах чадварыг ихэд таалж  812 онд алдарт "Capitulare de vills" – даа тарьж ургуулахыг тушаасан байна. Дундад зууны үед гоньдны анагаах чанарын тухай бичсэн ном олон байдаг. Гоньдийг нойр муудах, гэдэс дүүрэх, дотор муухайрах үед хандлан уудаг байжээ. Гоньд эрдэс, амин дэм ихтэй, калиум, калциум, иод, цайр, төмөр агуулсан байдаг.

 

Шээсний гаралтыг ихэсгэдэг тул хавантай хүнд сайн . Биеийн эсэргүүцлийг сайжруулдаг. Ногоон гоньдийг эмийн ургамал гэхээсээ илүү хоолонд амт оруулагч гэдгийг бид сайн мэднэ. Өргөст хэмхийг дарахад маш түгээмэл хэрэглэдэгээс гадна загас, байцаа, зууш, шөлөнд амт оруулдаг.

 

Нойргүйдэх болон, сэтгэл санаа тавгүй, ууртай болсон үед өдөрт 3 удаа ногоон гоньдний бэлдмэлийг хандалж уувал мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаанд сайн нөлөө үзүүлнэ. Мөн нярай хүүхдийн гэдэс дүүрэх, ходоод гэдэс хямрахад уулгахаас гадна хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн сүүний гаралтыг сайжруулдаг.

 

Цусны даралт багатай хүмүүст тохиромж муутай бөгөөд нүд харанхуйлах, бие сульдах, ухаан алдах сөрөг нөлөөлөл үзүүлнэ. . 

 

Ногоон гоньдийг  гоо сайхны тос, үнэртэй ус, шүдний оо хийхэд өргөн ашигладаг. 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Хүнсний ногооны жагсаалт

2.Эмийн ургамал

Ногоон гоньд
Ногоон гоньд
Anethum graveolens