Ногоон Бах

 

Ногоон бах буюу Төв Азийн Бах. Латинаар: Bufo pewzowi (Bedriaga, 1898) нь сүүлгүй хоёр нутагтны баг Латинаар: Anura, Бахын овог Bufonidae-д багтдаг. Түүнийг Латинаар: Bufo viridis Laurenti, 1768; болон Латинаар: Bufo danatensis Pisanetz, 1978 хэмээн нэрлэх нь ч буй. Bufo viridis зүйлийн бах нь Баруун Умард Африкаас өмнөд Сибирь, Төв Ази хүртлэх Палеарктикийн өргөн уудам нутагт тархсан амьтан. Казахстан, Афганистан, Тажикстан, Узбекстан, Хятад, Монгол, Киргизстанд нутаглана. Энэ зүйл Монгол орны барагцаалбал. 11,870 км2 талбайд далайн түвшнээс дээш 1150-2000м-т голчлон тархжээ.  Монгол орны ногоон бахын популяци нь голдуу тусгаарлагдмал, тогтмол болон ширгэдэг булаг, шандтай холбоотой байдаг. 

Ногоон Бах
Ногоон бах буюу Төв Азийн Бах. Bufo pewzowi