Н
Нисдэг үлэг гүрвэл буюу Птерозавр
Нисдэг үлэг гүрвэл буюу Птерозавр

 

Птерозавр.Латинаар: Pterosauria (Kaup, 1834)- нисдэг гүрвэлүүд нь архозаврын бүлэгт хамаарна. Тэд дунд төрмөлийн үед (Mesozoic era ) бараг 200 сая жилийн туршид амьдарч ойролцоогоор 65 сая жилийн өмнө мөхжээ.

XVIII зууны дунд үед Германы Бавараас олдсон эртний амьтны жижгэвтэр бүрэн ясыг тайлбарлаж чадахгүй ихэд маргаж байжээ. Нэг хэсэг нь нугасны төрөл хэмээн таамаглаж байхад нөгөө хэсэг нь сарьсан багваахай гэж байхад зарим нь бяцхан луу хэмээн таамаглал дэвшүүлж байжээ. 1809 онд Францын нэрт амьтан судлаач, палеонтологч Жорж Кювье энэ амьтныг хуруун жигүүртэний аймгийн мөхсөн нисдэг гүрвэл хэмээн тодорхойлжээ. 

Хожим XIX зуунд птерозавровын эргэн тойронд дахин маргаан дэгдсэн бөгөөд Британийн эрдэмтэн Ричард Оуэн, Гарри Сили нар птерозаврыг халуун цустай, хүйтэн цустай хэмээм маргалдсан юм. Гэвч малтлага, судалгаа шинжилгээний үр дүнд Ричард Оуэны халуун цустай хэмээх үзэл нь зөв болох нь батлагдсан билээ.

 

 

Птерозавровын далавчаа дэлгэсэн урт нь 7 метр байсан нь өнөөгийн хамгийн том жигүүртнээс хоёр дахин том хэмжээ юм. Тэдгээрийн далавч нь урд мөчийн дөрөв дахь уртассан хурууны үзүүрээс хажуу хавирга хүртэл нугаларч тэнийдэг арьсаар хучигдсан байжээ. Араг яс нь хөнгөн бүтэцтэй,  шувуудын адил цээжний бүлчин нь хөгжсөн киль-тэй байжээ. Араг яс, давлавчны бүтэц нь бүсэлхийнээс дээш дэвэх хүчирхэг, булчинлаг аппратаас тогтож байв. Зарим Птерозаврууд амандаа шүдтэй байсан бөгөөд энэ нь нялцгай биетнийг идэхэд зохицолдсон ажээ. Тэд сайтар хөгжсөн тархитай, хурц хараатай байжээ. Тэд халуун цуст амьтны адилаар өвөрмөц арьстай байсан бөгөөд энэ нь дулаан алдалтыг хамгаалдаг байна. Птерозаврыг дотор нь хоёр дэд бүлэгт хуваах бөгөөд рамфоринхоид (Rhamphorhynchus) буюу нарийн далавчит, птеродактилоид (Pterodactyloidea) буюу өргөн далавчит хэмээн ангилдаг.

 

1. Рамфоринхоид (Rhamphorhynchus)

  • Scaphognathinae- Юрийн галавын үед Хятадад амьдарч байсан зүйл
  • Jianchangopterus zhaoianus Lь and Bo 2011 - Юрийн галавын дунд үед буюу ойролцоогоор 163 сая жилийн өмнө амьдарч байсан зүйл

2. Птеродактилоид (Pterodactyloidea)

  • Chaoyangopteridae - 125-120 сая жилийн өмнө амьдарч байсан Азиас олдсон зүйл

 

Эх сурвалж:

 

Ж.Төмөрхуяг, А.Шагдарсүрэн. “Үлэг гүрвэл 1”. (Мажестик цуврал) 2013 он

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Үлэг гүрвэлийн жагсаалт

Нисдэг үлэг гүрвэл буюу Птерозавр
Амьтан судлаач, Палеонтологч Жорж Кювье
Ричард Оуэн