Нил цэцэг

 

 

Нил буюу Алаг нүдэн цэцэг. Латинаар:Viola L (1753). Дэлхий дээр 400-500 зүйлийн Нил цэцэг тархжээ. Тэрээр Magnoliopsida-гийн анги, Malpighiales-гийн баг, Нил цэцгийн (Violaceae)-гийн овогт багтдаг ургамал бөгөөд ихэнх зүйл нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүсээр ургадаг хэдий ч Австрали, Өмнөд Америкийн Андын нуруу, Япон, Хавайд зарим зүйл тохиолдох нь бий. Ихэнхи Нил нил цэцэг олон наст ургамал байх бөгөөд түүний цөөн зарим зүйл нь нэг наст болон жижиг бутлаг ургамал байдаг ажээ.

 

 

а. Viola adunca. Хойд Америк, Канадад тархсан. Хүрз болон зүрхэн хэлбэрийн навчтай нил цэцгийн зүйл б. Viola arborescens.  Хүйтэнд тэсвэртэй, Баруун өмнөд Европ, Испанид ургана. в.Viola arvensis. Viola arvensis буюу Анютины нүд хэмээх нил цэцэг нь Еврорп, Баруун Ази, Хойд Африкт өргөн тархжээ. г.Viola betonicifolia. Энэтхэг, Пакистан, Өмнөд Ази, Авсрали, Тасманы арлуудын ойгоор тархжээ.

 

 

 

а.Viola bertolonii.  Нил цэцгийн нэршил Латины "Viere" буюу холбох гэсэн үгнээс гаралтай бөгөөд энэ зүйлийн нэр нь Италийн ургамал судлаач Антонио Бертолинигийн (1775-1869) нэртэй холбоотой юм. Энэ зүйл нь олон наст ургамал бөгөөд зөвхөн зүүн өмнөд Франц, баруун хойд Италид ургана. б.Viola bakeri. Баруун хойд Америкаас гаралтай ургамал бөгөөд Вашингтон, Калифорни, Невада мужид ургана. в.Viola banksii. Австралийн цэцэрлэгт хүрээлэнгүүдэд өргөн таридаг байна. г.Viola beckwithii. Баруун Америкийн бүс нутагт ургадаг эрт цэцэглэдэг нил цэцгийн зүйл юм.  

 

 

а. Viola bicolor. Хойд Америкт ургадаг нил цэцгийн зүйл. б.Viola biflora. Европ, Сибир, Дундад Ази, Пакистан, Баруун хойд Хятад, Хойд Солонгос, Япон, Баруун хойд Америкт ургана. в.Viola blanda. Олон наст Нил цэцэг. Канад, АНУ-д ургадаг.

 

 

а.Viola canadensis. Канад болон Зүүн Америкт ургана. Цагаан дэлбээтэй нил цэцгийн зүйл. Заримдаа нил яагаан судал дэлбээн дээр гарч ирдэг.  б. Viola chamissoniana. Хавайн, Кауаи, Оаху, Молокаи, Мауин арлуудад ургадаг бутлаг нил цэцгийн зүйл юм.  в.Viola cheiranthifolia. Хуурай, чулуулаг ихтэй Тенерифийн арлын галт уулын тогоо хавьцаа ургадаг ховор ургамал. Уг зүйлийн нил цэцэг нь хавар 3 долоо хоног тоос хүртээх үедээ л дэлгэрдэг байна. 

Нил цэцэг
Нил буюу Алаг нүдэн цэцэг
Нил цэцэг
Viola canina Европд ургадаг нил цэцгийн зүйл.
Viola cucullata. Хойд Америкт ургадаг нил цэцгийн зүйл.
Viola epipsila. Олон наст Намгийн нил цэцэг
Viola glabella. Зүүн хойд Ази, Хойд Амеркийн голын дагуу чийглэг газар ургана.