Н
Нидрүүлгэ цохивор хөгжим (2)
Нидрүүлгэ цохивор хөгжим (2)

 

Нидрүүлгэ (Musical Washboard) цохивор хөгжим. Шинэ Орлеаны Клифтон Шенье (Clifton Chenier) 1940-оод оны дундуур Зайдеко (Англиар: zydeco) хэв маягаар тоглохдоо нидрүүлгийг уран бүтээлдээ анхлан ашиглажээ.

 

 

Түүний нидрүүлгийг яваандаа үрүүр (Францаар: frottoir, буюу францын: frotter - үрэх гэсэн үгнээс үүдэлтэй) хэмээн нэрлэж дуу хөгжимд ашиглах болжээ.

 

 

Ах дүү Шеньегийн (Chenier brothers) тоглолт. 1975 он. Дүү Клиффорд нидрүүлгээр тоглож байна.

 

Янз бүрийн дуу авиа гаргах зорилгоор цан, бургуй, хонх болон халбага, зэрэг гарын доорхи материалууд хийгээд тусгай зориулалтын хуруувчуудыг өргөн ашиглах болсноор Элдэвт нидрүүлгэ (Set Washboard) үүсчээ. 1950-аад оны дунд үеэс Нидрүүлгэ цохивор хөгжим Европт дэлгэрхэд социалист орнуудад уг хөгжмийг хориглож байжээ.

 

 

Элдэвт Нидрүүлгэ (Set Washboard)

 

Нидрүүлгэ цохивор хөгжим (2)
Нидрүүлгээр тоглож байгаа нь
Нидрүүлгэ хөгжим
Элдэвт Нидрүүлгэ (Set Washboard)
Нидрүүлгэ цохивор хөгжим (Musical Washboard)