Н
Ней цууран бишгүүр (2)
Ней цууран бишгүүр (2)

 

Ней цууран бишгүүр (Персээр: نی; Арабаар: ناي‎; арм. այն; Турк, Азербайжанаар: ney) нь Эртний Перс, Түрэг, Төв Азийн ард түмнүүдийн цууур болон бишгүүрийн хосолмол шинжийг агуулсан эртний үлээвэр хөгжмийн зэмсэг. Уг хөгжим 4500-5000 жилийн тэртээд буй болсон бөгөөд аажмаар Ойрхи Дорнод, Кавказын ард түмний хөгжмийн зэмсэг болжээ.

 

 

XIV—XV зуунд амьдарч байсан эрдэмтэн, хөгжим судлаач Абдулгадир Мараги "Магасид ал-алхан" (Хөгжмийн зорилго) бүтээлдээ Ней цууран бишгүүрийн тэмдэглэн үлдээжээ. "Аг ней" (Ag Ney), "Гара ней" (Gara Ney) гэсэн хоёр төрөл байдгийг тэмдэглэн үлдээжээ.

 

 

Ней бишгүүр

 

Аг ней бишгүүрийг 20мм-ийн голчтой 550-600мм урттай зэгс хулсаар хийх бөгөөд дуугаралтын цар хүрээ нь нэгдүгээр октавын до-гоос хоёрдугаар октавын соль диез ажээ. Аг ней бишгүүр нь нүүрэн талдаа 5 нүхтэй, их биедээ нэг нүхтэй байдаг. Тоглохдоо хуруугаар нүхийг бүтэн эсвэл хагас хаах замаар янз бүрийн өнгө авиаг гаргана. 

 

 

Ней цуур

Ней цууран бишгүүр (2)
Ней цууран бишгүүрч бүсгүй. Хашт-Бехештийн 1669 онд зурсан зураг. Ираны Исфахан ордон
Ней цуур