Н
Нгони товшууран ятга (2)
Нгони товшууран ятга (2)

 

Африкийн хөгжмийн зэмсэг

 

Нгони (ngoni) товшууран ятга нь Баруун Афикийн чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Царыг нь мод, хулууны хальсаар хийж ямааны арьсаар бүрнэ. Васулу (Wasulu) омгийн туульч нар Нгони товшуурыг ашигладаг байна.

 

 

Анхлан товшуур маягаар тоглож байсан бол өдгөө орчин цагийн зарим Нгони төмөр хүзүүтэй, металл 6 чавхдастай тоглох хэв маяг нь ятгатай төстэй болжээ. 

 

Нгони нь 1352 онд тоглогдож байсныг Мароккогийн аялагч Ибн Баттута дурьдсан байдаг. Нгони товшуур нь Хойд Америкийн Банджо хөгжмийн өвөг болсон хэмээн зарим судлаачид үздэг байна.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

  1. Африкийн хөгжмийн зэмсэг
  2. Халам товшуур
Нгони товшууран ятга (2)
Нгони товшууран ятга
Нгони товшуур
Нгони товшуурч