Нарсны шүршүү

 

Нарсны бужирга буюу Нарсны шүршүү Pinicola enucleator (Линней, 1758), нь Бор шувуутны багийн Бужиргынхан овгийн шувуу юм. Тэд Аляскын шилмүүст модон ой, АНУ, Канадын уул нурууд, Сибирь, Монголд хааяа Европын сэрүүн хэсэгт таардаг.

 

 

Наран шүршүү: а.Эрэгчин, б. Эмэгчин

 

Биеийн урт 20-22 см. Нас бие гүйцсэн шувууд урт салаа сүүл, цагаан судалтай хар далавч болон том хошуутай. Нас бие гүйцсэн эрэгчин улаан ягаандуу өнгийн толгой, ууц нуруутай. Эмэгчин нь шар ногоон толгой, ууцтай бөгөөд нуруу, өвөр хэсэг нь саарал зүстэй.

 

Нарсны шүршүү шилмүүст модон ойд амьдарах бөгөөд модны ац салаанд үүрээ засаж, 5-6 сард 3-5 өндөг гаргана. Эмэгчин нь өндгөө дарж 12-14 хоногийн дараа ангаахай болдог. Ерөнхийдээ суурин амьдрах бөгөөд амьдрах бүсийн хамгийн хойд хэсэгт амьдрах зарим нь хоол тэжээл хомс үед өмнө зүгт шилжин нүүдэллэдэг.

 

Нарсны шүршүү голдуу ургамлын үр, жимс жимсгэнэ болон хорхой шавьжаар хооллодог.

 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монгол орны шувууд

Нарсны шүршүү
Эмэгчин Нарсны шүршүү
Pinicola enucleator