Нарс

 

Нарс.  Латинаар: Pinus L., 1753. Нарс дунджаар 20-24 м, ургах орчин сайн нөхцөлд 42 м хүртэл ургадаг, мөнх ногоон мод. Ойролцоогоор 120 гаруй зүйл байдаг. Модны иш нь титэм хүртлээ бараг цац хэлбэртэй гоолиг, ишнийхээ дээд хэсгээр улаан улаавтар, улаан шар, доод хэсгээрээ хүрэн саарал, орог саарал өнгийн зузаан холтостой. Шилмүүс нь 5-10 см урт, 2 мм өргөн, нягт гадаргуутай ногоон өнгөтэй.

 

Нэг нахианаас хоёр шилмүүс багцлан гардаг. Ургах орчин: Нарс нь ихэнхдээ д.т.д 600-800 м өргөгдсөн тэгш газар эзлэн ургах бөгөөд зарим газарт усан хагалбар дагуу далайн түвшинээс дээш 1200 м хүртэл өргөгдсөн газарт эртний томоохон голуудын татам, хаяалагийн зузаан элсэн хөрстэй газарт зонхилон ургана.

 

 

а.Боргоцой, б. Холтос, в.Нэг нахианаас 2 Шилмүүс гарна, г. Нарсны шилмүүс

 

Нарс нь Хөвсгөлийн нурууны зүүн тал, Хэнтийн нурууны баруун хойт хэсэг, Дорнод хэнтий, Монгол дагуур, Халх голын эрэг орчимд голын хөндийн элсэнцэр газар, тэгш газар, уулын ам, бага хэмжээний уулын ар өвөрт зонхилон ургана. Нарс зонхилсон ой байгалийн ойн талбайн 4,1%, нөөцөөн 4,9%-ийг эзэлнэ. 

 

Үрээр сайн ургадаг бөгөөд үрийг ил болон хүлэмжинд тарьж ургуулаад 2 настай суулгацыг ойжуулалтанд хэрэглэнэ. Дан нарсаар байгуулсан цэцэрлэгт гудамж нийслэл хотын нэгдүгээр дунд сургуулийн урд хэсэгт байдаг.

 

Нарс нь Ducampopinus, Strobus, Pinus гэсэн дэд зүйлүүдтэй 

 

Ducampopinus Strobus Pinus

Pinus aristata 

Pinus balfouriana 

Pinus bungeana

Pinus cembroides

Pinus edulis

Pinus gerardiana

Pinus krempfii

Pinus longaeva

Pinus monophylla 

Pinus amamiana

Pinus armandii

Pinus ayacahuite

Pinus bhutanica

Pinus cembra

Pinus fenzeliana

Pinus flexilis

Pinus koraiensis

Pinus lambertiana

Pinus monticola

Pinus morrisonicola

Pinus parviflora

Pinus peuce

Pinus pumila

Pinus sibirica

Pinus strobiformis

Pinus strobus

Pinus wallichiana 

Pinus albicaulis

Pinus bungeana

Pinus contorta

Pinus coulteri

Pinus densiflora

Pinus elliottii

Pinus halepensis

Pinus heldreichii

Pinus hwangshanensis

Pinus jeffreyi

Pinus mugo

Pinus nigra

Pinus palustris

Pinus pinaster

Pinus pinea

Pinus ponderosa

Pinus radiata

Pinus rigida

Pinus sabineana

Pinus sylvestris typus

Pinus tabuliformis

Pinus taeda

Pinus thunbergii

Pinus torreyana

Pinus virginiana

 

Нарс модны почка, экстракт, эфирийн тос, давирхайг бронхит, болон уушигны хатгалгааны үед эмчилгээний зориулалтаар хэрэглэнэ. Шилмүүсийг нь гипо, авитаминоза-д,  тосыг нь псориаз, экзем зэрэг өвчний үед түрхэж хэрэглэнэ.

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Модны жагсаалт

Нарс
Нарс
Нарсны тархалт
Япончууд хар нарсыг (Pinus thunbergii Parl.) бонсай хэлбэрээр ургуулсан байдал
эр болон эм нарс модны цэцэг
Нарс модны өнгө, ширхэг судалын байдал
Pinus