Наран намнаа

 

Наран намнаа Латинаар: Ficedula narcissina (Temminck, 1836) нь Бор шувуутны багийн Намнаахайнхан овгийн шувуу юм. Тэд зүүн Азиас гаралтай бөгөөд Сахалин муж, Монгол, Япон, Солонгос, Хятад, Тайваньд нутаглана. Өвлийн улиралд нүүдэллэн зүүн өмнөд Азид, Филиппин зэрэг улсад өвөлжинө. Заримдаа Австрали, Аляскад хэрмэл байдлаар таардаг.

 

Биеийн урт нь 13-14 см. Үржлийн улиралд эрэгчин нь хар толгойн орой, тод шар хоолой, цайвардуу цээж, хэвлий, улбар шар хөмсөг, цагаан толботой хар далавчтай байна. Мөн ууц нь шар, сүүл нь хар юм. Эмэгчин намнаа бор шаргалдуу зүстэй. Энэхүү шувуу нь навчит модон ойд амьдарч, голдуу шавьжаар хооллоно.

 

Дэд зүйл:

 

  • F. n. narcissina, Сахалинаас Филиппин.
  • F. n. owstoni, богино зайд нүүдэллэнэ, үржлийн улиралд эрэгчингийн толгойн орой дагз нь оливын ногоон өнгөтэй байна.
  • F. (n.) elisae, зөвхөн Хятадын зүүн хойд хэсэгт нутаглаж, Вьетнам, Малайзад өвөлжинө.
  • "F. beijingnica"

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монгол орны шувууд

Наран намнаа
Наран намнаа
Ficedula narcissina