Н
Наполеон I Бонапарт
Наполеон I Бонапарт

 

Наполеон I Бонапарт нь Францын эзэн хаан; Италийн хаан, Швейцарийн холбооны зуучлагч, Рейний холбооны хамгаалагч

 

Хаанчлал                                       1804 –1815 он

Бүтэн нэр                                       Наполеон Бонапарт. Францаар: Napoleon Bonaparte

Мэндэлсэн он сар өдөр:               1769 оны 8-р сарын 15

Мэндэлсэн газар:                          Францын Корсик арлын Ажаччио

Нас барсан он сар өдөр:              1821 оны 5-р сарын 5

Нас барсан газар:                         Гэгээн Елена арлын Лонгвүүд

Оршуулсан:                                   Парисын Лөзанвалиде

Өмнөх хаан                                  Францын консул (Францын анхдугаар бүгд найрамдах улсын гүйцэтгэх засаглал;

                                                      Наполеон анхных нь консул байлаа)

Өмнөх хаан:                                 Францын хаан Луй XIV (1793 онд нас барсан)

Дараагийн хаан:                          Луй XVIII (де-факто) Наполеон II(де-юре)

Бага Хатад                                    Жозефин де Бохарнэ. Авсрийн Мари Луйз

Хааны удам:                                 Наполеон II

Хааны овог:                                  Бонапарт

Эцэг:                                              Карло Буонапарте

Эх:                                                 Летициа

 

Хожим Эзэн хаан I Наполеон гэгдэх болсон Наполеон Бонапарт (Францаар: Napoléon Bonaparte; 1769 оны 8-р сарын 15 – 1821 оны 5-р сарын 5) Европын түүхэнд хамгийн их нөлөөлсөн, Францын цэрэг, улс  төрийн нэрт зүтгэлтэн юм. Наполеон Корсикт мэндэлж, эх газрын Францад их бууны офицер байсан тэрээр Францын анхдугаар бүгд найрамдах улсын үед алдар хүндийг олж Францын эсрэг Анхдугаар болон хоёрдахь эвслийн эсрэг дайныг амжилттай удиран. 1799 онд Бонапарт төрийн эргэлт зохион байгуулж, өөрийгөө анхны консулаар томилж, таван жилийн дараа өөрийгөө Францын Эзэн хаанд өргөмжилжээ.

 

XIX зууны эхний арван жилд тэрээр Францын эзэнт улсын армийг Европын томоохон гүрнүүдийн эсрэг хөдөлгөж, Аустерлийн тулаан зэрэг олон тулалдаанд дараалан ялалт байгуулж Европд ноёрхлоо тогтоожээ. Тэрээр өргөн эвсэл байгуулж, анд нөхөд, ах дүү нараа Европын бусад улсуудад эрх баригчаар томилох замаар Францын нөлөөллийн хүрээг өргөтгөжээ. 1812 онд Оросыг дайлаар мордсон нь Наполеоны хувь тавиланг эргүүлсэн. Түүний Их арми (Францаар: Grande Armée) дайны явцад сүйрч, дахин хэзээ ч бүрэн сэргээгүй юм.

 

Наполеоны шинэчлэн байгуулсан Францын арми хэрхэн ялалт байгуулж байсан болон түүний цэргийн тактикийн ухааныг дэлхийн нэр хүндтэй цэргийн академиудад судалдаг бөгөөд тэрээр түүхэнд тодорсон хамгийн аугаа их жанжнуудын нэгд тооцогддог билээ. Дайснууд нь түүнийг дарангуйлагч хэмээн нэрлэж байсан хэдий ч “Наполеоны код”нь баруун Европын ихэнх улс орны захиргаа, шүүх засаглалын үндэс болон уламжлагдсан юм.

Франц улс Корсик арлыг түүнийг тєрєхєєс 15 сарын ємнє єєртєє хүчээр нэгтгэсэнийг Наполеон залуудаа таашаадаггvй байжээ. Францад цэргийн академи тєгсєж 1785 онд 16 настайдаа францын армийн их бууны бага дэслэгч цол хүртэж  түүнээс дєрвєн жилийн дараа дэгдсэн Францын их хувьсгал түүний үзэл бодлыг өөрчилсөн байна. 1793 онд Тулон хотын дэргэд болсон тулалдаанд Наполеон их бууны анги удирдан оролцож гарамгай ялалт байгуулсан учир хошууч генерал цолоор шагнуулав. 1796 онд Италитай байлдах францын армийн командлагчаар томилогдон 1796-1797 онуудад хэд хэдэн гялалзсан ялалт байгуулж Парис хотод буцан ирэхэд тvvнийг үндэсний баатрын хэмжээнд угтан авчээ. 1798 онд Египетд халдан довтолсон хэдий ч адмирал Нельсоны удирдсан Английн усан цэргийн флотод бут ниргvvлж 1799 онд эх орондоо буцан иржээ. Эргэн ирсний дараа хамба лам Сюа зэрэг хүмүүстэй хамтран тєрийн эргэлт хийж консулын засгийн газар байгуулагдхад Наполеон анхны консулаар сонгогдсон байна.

 

Хуйвалдагчид шинэ vндсэн хууль баталсан боловч тэр нь Наполеоны цэргийн дарангуйллын засаглалын үнэн нүүр царайг далдлах баримт бичиг болсон байна. Ийнхүү Наполеон гучин насандаа Европын хүчирхэг гүрэн болох Франц улсын хэмжээгүй эрхт хаан болж 14 жил төр барьжээ. Наполеон тєр засгийг толгойлж томоохон шинэчлэлтүүдийг эрэмбэ дараатай хийж хэрэгжүүлжээ. Санхүүгийн болон хуулийн тогтолцоог єєрчилж тєв банк, их сургуулиудыг байгуулж засаг захиргааны шинэчлэл хийж засаг төрийг бэхжүүлэв. Эдгээр єєрчлєлтийн vр дvнд Франц улсын хvчин чадал нэмэгдсэн ч бусад улс орнуудад ямар ч үр нөлөө үзүүлээгүй байна. Харин Наполеоны санаачилсан Францын иргэний хууль тогтоомж гадаад орнуудад томоохон дэвшил авчирчээ. Францын хувьсгалын үзэл санаа нэвт шингэсэн Наполеоны хууль тогтоомжид бүх хүн хуулийн өмнө тэгш эрхтэй, иймээс хvнийг анх төрөхөд нь эцэг эхийнх нь эрх дархыг, хэргэм зэргийг уламжлуулан эдлүүлхийг хориглосон заалт байлаа. Энэ хуулийг ард түмэн хvндэтгэлтэй хүлээн авч хэрэгжvvлсэн юм.

 

 

Наполеоны хууль тогтоомжийг европын олон орон єєрийн євєрмєц онцлогтой уялдуулан зохицуулж авч хэрэглэсээр ирсэн бөгөөд. Наполеоны явуулж байсан улс тєрийн бодлогын нэг онцлог нь тэр Францын хувьсгалын үзэл санааг ямагт хамгаалж байсанд оршино. 1804 онд тэрээр єєрийгєє Францын хаанаар єргємжилсєн нь бvгд найрамдахчуудын дургvйг ихэд хvргэжээ. Наполеон Францд энх тайвныг авчирхыг хүсч дайныг зогсоох алхмуудыг хийж байлаа. 1802 онд Амьены дайныг зогсоосон. Гэвч дараа жил нь тэр гэрээг цуцалж Англи болон түүний холбоотнуудтай дайн зарлав. Наполеоны удирдсан цэргүүд английн армийг хуурай газар дээр болсон байлдаан бүхэнд ялж байсан ч тэдний усан цэргийн флотыг дийлэхгvй байлаа. 1805 онд Трафальгарт болсон тулалдаанд Английн флотод бут ниргүүлжээ. Зургаан долоо хоногийн дараа Наполеон Аустерлицийн дэргэд болсон байлдаанд Орос, Австрийн цэргийг бут ниргэж гайхамшигт ялалт байгуулсан ч Английн флот тэнгист бүрэн ноёрхсон хэвээр vлджээ.

 

1808 онд Пиренейн хагас аралд дайн єдєєсєн нь хэдэн жил сунжирч нэр нүүрээ барахад хүргэв. Түүний гол алдаа нь 1812 онд Орос улсад халдан довтолсон явдал байлаа. 1812 оны есдvгээр сард болсон алдарт Бородиногийн тулалдааны дараа Францын арми нийслэл Москваг эзлэсэн ч таван долоо хоногийн дараа ухрахад хүрэв. Гэвч Оросын хvйтэн євєлд сайтар бэлтгээгvй түүний арми ялагдаж Францын Аугаа армийн дөнгөж арван хувь нь амь мэнд мултарчээ.

 

Энэ vед буюу 1813 онд Францын ноёрхолд дургvйцсэн Австри, Прусс цэргийн хүчээ нэгтгэж Лейпциг хотын дэргэд Наполеоны армийг бут цохив. Жилийн дараа Наполеон хаан ширээнээсээ бууж Италийн эргийн Эльба аралд цєлєгджээ. 1815 онд Наполеон Парис хотод буцан ирж эрх мэдлээ буцаан авсан хэдий ч Европын бусад орон нэгдэж тvvний эсрэг дайн зарлаж Ватерлоогийн   дэргэд болсон шийдвэрлэх тулалдаанд түүний армийг бут цохижээ. Холбоотнууд Наполеоныг Атлантын далайн ємнєх хэсэгт орших Ариун Еленагийн аралд цєлсєн байна. Наполеон тэнд 1821 онд зүрхний шигдээс євчнєєр нас баржээ.

1815 онд Франц улс бvрэн ялалдал хүлээсний уршгаар 1789 онд хувьсгал гарч байх үеийнхээс бага газар нутагтай болсон байлаа. Наполеон хаант ёсыг сэргээх зорилго агуулж байсан ч францын аугаа их хувьсгалын үзэл санааг нийт Европ даяар түгээн дэлгэрүүлэхэд онцгой үүрэг гvйцэтгэсэн билээ. Наполеон тойруу замаар Латин Америкийн хєгжилд асар их нєлєє үзүүсэн юм. Тvvний арми Испани улсад халдан довтолсноор Испаничуудын хүчин чадал мєхєсдєж энэ боломжыг ашиглан Латин Америк дахь колони орнуудад нь тусгаар тогтнолын тєлєє тэмцэлд босчээ. Умард Америк дахь Францын эзэмшил нутгийг Английн довтолгооноос хамгаалах туйлын хэцүү болохыг ухаарсан тэрээр АНУ-д худалдсанаар тус улс бараг тив эзэгнэсэн асар том газар нутагтай орон болон хувирчээ.

 

Энэ арилжаа нь хүн төрөлхтний түүхэнд асар том газар нутгийг нэг улс нөгөөдөөє тайван замаар шилжүүлэн өгсөн цорын ганц тохиолдол болсон юм. Хэрэвээ Наполеон Луизана муж улсын газар нутгийг АНУ-д худалдаагvй бол АНУ өнөөгийн шиг дэлхийн аугаа гүрэн болохгүй ч байсан байж болох юм.

 

 

Наполеон I Бонапарт
Наполеон I Бонапарт
Давид Ж.Л. Наполеон Сен-Бернарын гарам дээр
Франсуа Жерар. Хатан хаан Жозефина.
Францын эзэнт гүрний анхдугаар эзэн хаан Наполеон Бонапарт