Н
Нангиад цагаан Суль
Нангиад цагаан Суль

 

Нангиад цагаан Суль Elymus Chinensis Таних онцлог: Хөрсний 2-8 см-ийн гүнд тал тал руу цацарсан урт мөлхөө үндэслэг иштэй, 20-50см өндөр эгц босоо иштэй, давслаг хуурайсаг, олон наст үетэн. Түрүүхэйнүүд нэг дороос 2-3-аараа гарна. Цэцгийн доод хайрс болон түрүүхэйн шилбэ нүцгэн, гөлгөр, түрүүхэйн хайрс юлдэрхүү болоод шугамархуу, угаараа нилээд өргөн. 1000 үрийн жин 3,2-3,9 гр.

 

Хөгжлийн хэм: Өвөлжих нэг наст найлзууртай учраас хавар эрт ургаж эхлэнэ. 7-р сарын турш цэцэглэж, 8-р сарын эхний хагаст үрлэдэг. Тархац: Их нуурууд, Хэнтий, Хангай, Монгол дагуур, Хянган, Ховд, Дорно Монгол, Хөвсгөл, Дорноговь, Говь-Алтай зэрэг газар ургадаг. Цөлийн бүсэд тааралдахгүй. Ургах орчин: Хээр тал, хээржүү нуга, цайдам, голын хөндийн элс ба хайрга, булаг, шанд, тариан талбай, зам дагаж ургана. Идэмж, шимт чанар: Жилийн турш аль ч төрлийн мал сайн иддэг. Нэн ялангуяа зундаа адуу маш дуртай идээшлэнэ. Шимт чанар сайтай. Ач холбогдол: Элэгдэлд орсон хөрсийг нөхөн сэргээх, таримал бэлчээр бий болгоход тохиромжтой. Уулын хээрийн бүслүүрт 3 удаагийн ашиглалтын нийлбэрээр 18-20 ц/га өвсний ургацтай байна.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Өндөр цагаан Суль

2. Дагуур цагаан Суль

3. Холимог цагаан Суль

4. Цагаан Суль

5. Хар Суль

Нангиад цагаан Суль
Нангиад цагаан Суль