Н
Надасварам жимбүүр (2)
Надасварам жимбүүр (2)

 

Энэтхэг үндэстний хөгжмийн зэмсэг

Надасварам жимбүүр (Nadaswaram oboe), буюу Нагасварам (Nagaswaram), Надхасварам (Nadhaswaram), Натхасварам (Nathaswaram) нь Энэтхэгийн Тамилын давхар шууст модон үлээвэр хөгжмийн зэмсэг юм. (Тамилаар:நாதஸ்வரம்), Уг жимбүүр Тамил мужид үүсч өдгөө Андхра-Прадеш, Карнатак, Кералад тоглогдож байна.

 

Надасварам жимбүүрийн их биеийг хатуу модоор үйлдэх бөгөөд хонхны хэсгийг мод болон металлаар үйлддэг.  Надасварам жимбүүрийг Тамилын болон Индусын сонгодог дуу хөгжим, хурим найрт голчлон хосоор тоглогддог.

 

 

Хос Надасварам жимбүүртэй Хос Тавил (Тhavil) бөмбөр хоршин тоглодог. Надасварам жимбүүрийг Эрт цагт Вангиям (Vangiyam), тоглох долоон нүхтэйг нь Эзхил (Ezhil) хэмээн нэрлэдэг байжээ.

 

Надасварам жимбүүр хүзүү, их бие буюу шилбэ, хонх (kuzhal, thimiru,anasu) гэсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд их биеийг Аача хэмээх хатуу мод болон Зааны ясаар үйлдэж байжээ.  Өдгөө далдуу модоор үйлдэх болжээ.
Надасварам жимбүүр (2)
Надасварам жимбүүр (Nadaswaram oboe)
Надасварам жимбүүр (Nadaswaram oboe)
Надасварам жимбүүрч