М
Мойлон галсүүлт

 

Мойлон галсүүлт. Латинаар Phoenicurus ochruros (S. G. Gmelin, 1774) нь Намнаахайнхан Muscicapidae овгийн шувуу юм. Ховордолтын зэрэглэл. Ховордоогүй (IUCN3.1). Тэд Европын төв болон өмнөд хэсгээр өргөн тархжээ. Зөөлөн уур амьсгалтай хэсгийнх нь суурин, хойд зүгийн сэрүүн бүсийнх нь нүүдэллэн Африк, өмнөд Европт өвөлждөг. Хадны ан цав, нүх, байшин барилгын дээвэр, хана зэрэгт үүрлэнэ. Мойлон галсүүлт нь 13-14.5 см урт, эрэгчингийн хажуу бөөрөндөө хүрэнгүйгээс гадна толгойн хажуу тал нь цагаангүй байдаг. Эмэгчин нь Эгэл галсүүлтээс илүү саарал зүстэй. Эрэгчингийн нуруун хэсгийн өнгөөр ангилсан хэдэн дэд зүйл бий. Тэднийг 3 томхон бүлэгт хуваана. 

 

1. Төв ба зүүн Азийн phoenicuroides

  • Phoenicurus ochruros phoenicuroides: Жижиг; нас бие гүйцсэн эрэгчингийн цээжний доод хэсэг, хэвлий, хажуу бөөр нь гүн улбар шар, заримдаа толгойн хажууд цагаантай. Тархац: Хятадын Тэнгэр уул, Монгол
  • Phoenicurus ochruros rufiventris: Голдуу том; нас бие гүйцсэн эрэгчин нь phoenicuroides мэт боловч, илүү бараан, нуруун хэсэг нь хар, өвөр хэсэг нь улбар хүрэн өнгөтэй. Туркменистан , Памир , Гималай.
  • Phoenicurus ochruros xerophilus: Хятадын. Том; phoenicuroides мэт зүстэй ч, илүү цайвар.

2. Зүүн Европын P. ochruros

  • Phoenicurus ochruros ochruros: Кавказын Жижиг, phoenicuroides баgibraltariensis-н дундах мэт. Кавказ болон ойр орчимд.
  • Phoenicurus ochruros semirufus: Жижиг; нас бие гүйцсэн эрэгчин нь биеийн хэмжээнээс бусдаар rufiventris мэт.

3. Баруун Европын gibraltariensis. Эмэгчин болон залуу шувууд нь бараан зүстэй.

  • Phoenicurus ochruros gibraltariensis: Европын мойлон галсүүлт. Хоолой, нурууны дээд хэсэг, мөр нь бараан саарал, гэхдээ нүүр, хүзүүнээс цайвар. Баруун Европ , Турк хүртэл тархжээ. 
  • Phoenicurus ochruros aterrimus:Иберийн мойлон галсүүлт Хүзүү, дал мөр нь хар. Иберийн хойг , Хойд Африк

 

 

Мойлон галсүүлт
Эрэгчин Мойлон галсүүлт (Phoenicurus ochruros gibraltariensis) үүрэндээ байгаа нь.
Дээд талд: Эрэгчин Phoenicurus ochruros rufiventris Энэтхэгт. Доод талд: Эмэгчин