Мозазавр

 

Мозазавр. Латинаар: Mosasauridae Gervais, 1853 нь Lacertilia бүлийн мөхсөн үлэг гүрвэл юм. Мозазавр нь өнөөгийн Varanus гүрвэлтэй ойрын төрөл юм. Тэд усанд сайн зохицсон бөгөөд мөчүүд нь нугас, галууныхтай төстэй сарьсаар хучигдсан тул усанд сэлэхэд дөхөм байжээ. Уг гүрвэл цэрдийн галавын үед бүх тивд төдийгүй  Антарктидад амьдарч байжээ.

 

Хожуу цэрдийн галавын үед амьдарч байсан Мозазаврын төрлийг Японоос олж илрүүлжээ. Уг зүл Kaganaias гүрвэлтэй төстэй бөгөөд могой хэлбэрийн биетэй, харьцангуй богино мөчтэй байжээ.

 

Мозазаврын урт нь 3 - 17 метр урттай байжээ. Мозазавридын хамгийн том нь болох тилозавр ойролцоогоор 15-25 метр урттай, гайнозавр болон мозазавр нар нь  17 метр урттай байжээ. Мозазаврууд цэрдийн галавын далай тэнгисүүдэд ч арвин байжээ. Мазазаврууд махчин үлэг гүрвэл бөгөөд харин Globidens зүйлийн шүд нь бөмбөлөг хэлбэртэй байсан нь зөвхөн нялцгай биетнээр хоололдоготой холбоотой байжээ. 

 

Зүйлүүд:

  • Eonatator sternbergii - Хожуу цэрдийн галавын үед буюу ойролцоогоор 80-70 сая жилийн тэртээд өнөөгийн АНУ-ын Алабама муж болон Европд амьдарч байсан Мозазавр гүрвэл.
  • Globidens phosphaticus - Цэрдийн галавын үед буюу ойролцоогоор 68 сая жилийн тэртээд өнөөгийн Мароккод амьдарч байсан Мозазавр гүрвэл. 2005 онд уг гүрвэлийн шүдэнд үндэслэн тодорхойлон бичжээ.
  • Halisaurus arambourgi Bardet et al. 2005 - ойролцоогоор 70-65 сая жилийн тэртээд өнөөгийн Мароккод амьдарч байсан зүйл
  • Taniwhasaurus antarcticus нь мозазаврын төрлийн үлэг гүрвэл бөгөөд ойролцоогоор 80 сая жилийн тэртээд өнөөгийн Антарктидад амьдарч байжээ. 2002 онд бараг бүтэн шахуу араг ясны үлдэгдэлд тулгуурлан тодорхойлон бичжээ.

 

Эх сурвалж:

 

 

Ж.Төмөрхуяг, А.Шагдарсүрэн. “Үлэг гүрвэл 1”. (Мажестик цуврал) 2013 он

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Загасан буюу усны үлэг гүрвэлүүд:

 

 

Мозазавр
Мозазавр
а. Globidens alabamaensis б.Globidens-ийн шүд, эрүүний яс