Модулор

 

1942-1948 онд Ле Корбюзье Хэмжилтийн харьцаат нэгж буюу "Зохист хэмжээ харьцааны систем" -ээ боловсруулж «Модулор».хэмээн нэрлэжээ. Энэ систем нь дараах гурван  интервалаас бүрдэнэ.  Үүнд:  Дундаж өндөртэй хүний (өндөр нь 6 фут буюу 182,88 см) хөлийн улнаас хүйсний нүх хүртлэх хэмжээг 113, 70, 43 (см) хэмээн үзэж түүний шүтэлцээт хэмжээсүүдийг алтан огтлолын харьцаатай уялдуулан 43+70=113, 113-70=43. эсвэл эдгээрийн нийлбэр 113+70=183; 113+70+43=226 хэмээн гарган авчээ. Модулор нь хүний биеийн харьцаанд уялдуулан уран барилгын хэмжээ харьцааг оновчтой сонгон авахад чиглэгдсэн юм. 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Ле Корбюзье

2. Алтан огтлол

Модулор
Ле Корбюзьегийн "Модулор"