Модны цөгцгий

 

Модны цөгцгий Латинаар:Dendronanthus indicus (Gmelin, 1789) нь Цэгцгийнхэн (Motacillidae) овгийн шувуу юм. Тэд зүүн Ази, Монгол, Сибирээс Хятадын хойд хэсэг хүртэл тархан нутагладаг. Өвөл болоход Азийн өмнөд хэсэг, Энэтхэг, Индонез зэрэгт нүүдэллэнэ. Энэхүү шувуу нь ой модот газар амьдрах ба аяга хэлбэрийн үүр засаж, голдуу 5 өндөг гаргадаг. Гол идэш тэжээл нь хорхой шавьж юм. Модны цөгцгий 18 см урт, нарийвтар бие, урт сүүлтэй. Нуруу, толгойн орой нь бор ногоон, далавч нь хар болон шар хөндлөн судалтай. Өвөр хэсэг нь цагаан бөгөөд цээжиндээ 2 хар судалтай юм. Эрэгчин, эмэгчин гадаад төрхөөр төстэй.

 

Энэ шувуу нь ойр холбоотой Motacilla төрлийн цэгцгийгээс ялгаатай нь сүүлээ дээш доош биш, хажуу тийш хөдөлгөдөг зуршилтай.

Модны цөгцгий
Модны цөгцгий