Модны мэлхий

 

Модны мэлхий, Латинаар:  Hyla japonica Gűnther, 1859 Англиар: Far Eastern tree frog, Japanese tree frog (Frank, Ramus, 1996). Монгол дахь салбар зүйл: Hyla japonica stepheni Boulenger, 1887 Ижил нэршил: Hyla stepheni Boulenger, 1887; Hyla ussuriensis Nikolsky, 1918. нь умард Хятад, Солонгос, Оросын дорнод хэсэг, Монголд тархсан модны мэлхийг Hyla ussuriensis хэмээх зүйл гэж үздэг. Модны мэлхий нь Оросын Холбооны Улс, Хятад, Монгол, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Япон улсуудад тархсан.  Бүс нутгийн тархац: Модны мэлхий их төлөв гол мөрний сав дагуу, уулс хоорондын хөндий, хотсын ус намгархаг нутгуудаар идээшин амьдардаг.. Орхон-Сэлэнгийн бэлчир, Шаамарын Их, Бага Бүүрэг Толгой, Ерөө, Хараа гол, Булган аймгийн Тулгатын даваа зэрэг газруудад бүртгэгджээ.

 

 

Шаамар орчимд далайн түвшинээс дээш 600 метрт тохиолдох бөгөөд энэ зүйл Монгол оронд нийт 19,980 км2 талбайд тархсан байдаг. Модны мэлхийн тоо толгой цаг агаарын нөлөвнөөс хамаарч ихээхэн хэлбэлзэнэ. Өвөл их хүйтэрсэн юмуу хур бороо бага жил модны мэлхийн тоо толгой эрс хорогдох бөгөөд мөн элдэв махчид тэдний өсөлтөнд  мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлдэг. 

 

Холбоотой мэдээлэл:

 

1.  Монголын улаан номонд орсон хоёр нутагтан мөлхөгчид

2.  Дорнодын Мэлхий 

3.  Сибирийн мэлхий 

Модны мэлхий
Модны мэлхий, Hyla japonica
Модны мэлхийн тархац