Мод

 

Мод - олон наст модлог ургамал. Бусад ургамалтай харьцуулахад олон жилийн настай бөгөөд зарим нь хэдэн мянган жил насалж, 115м хүртэлх өндөр ургах нь бий. Модны үндэс нь газрын хөрснөөс ус чийг, эрдэс бодис, тэжээл авч их бие, навч мөчиртөө дамжуулна. Мөчирөөс навч цэцэг болон үр жимс дэлгэрнэ. Модны их бие нь холтсоор бүрхэгдсэн байна.

 

Навч нь нарны гэрлийг хүлээн авах бөгөөд голдуу ногоон, улирлаас шалтгаалан шар, улаан гэх мэт өнгөтэй болдог бол зарим модны навч, шилмүүс мөнх ногооноороо байдаг. Мод олон янзын хэлбэр, хэмжээтэй бөгөөд нүүрстөрөгчийг шингээн авч, хүчилтөрөгч ялгаруулахаас гадна байгалийн үзэмж, экологийн тэнцвэр, хөдөө аж ахуй, газар тариаланд үр ашгаа өгч, барилгын материал, цаасны болон олон эд зүйлийн түүхий эд болдог. Өдгөө ойролцоогоор 100,000 төрлийн мод бүртгэгдээд байгаа нь дэлхийн нийт ургамлын 25 хувийг эзэлж байна.

 

Модыг навчит, шилмүүст, өргөн навчит, навчаа гөвдөг, мөнх ногоон гэх зэргээр ангилна. 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Модны жагсаалт

 

 

Мод
Секвойягийн аварга мод
Модыг овор хэмжээгээр нь ангилсан нь