М
Могой ховсдогч бишгүүр (2)
Могой ховсдогч бишгүүр (2)

 

Энэтхэг үндэстний хөгжмийн зэмсэг

 

Могой ховсдогч бишгүүр (Pungi Snake Charmers Flute / Serpent Flute) буюу Пунги бишгүүр (Pungi) нь хатаасан хулууны хальсан цар бүхий хоёр бишгүүрээс бүрдэх Энэтхэгийн үлээвэр хөгжим. Уг хөгжмөөр илбэч, могой ховсдогч нар тоглох бөгөөд тэд бишгүүүрийг тасралтгүй (гинжин) буюу битүү амьсгаагаар үлээн тоглодог.

 

Бишгүүрээр могой ховсдох урлаг Энэтхэгээс Пакистан, Бангладеш, Шри-Ланке, Тайланд, Малайз төдийгүй Хойд Африк, Египт, Марокко, Тунист өргөн тархжээ.

 

 

Могойг бишгүүрээр ховсдох арга Эртний Египетд үүссэн хэдий ч аажмаар Энэтхэг өвлөн авчээ. Өдгөө энэ урлаг устаж мөхөхөд ойрхон болоод байгаа бөгөөд 1972 онд Энэтхэгт хувьдаа могойтой байхыг хориглосон хууль гарсан нь үүнд их нөлөө үзүүлжээ.
 
 
а. Могой ховсдогч бишгүүрчин. 1894 оны бар зураг, б. Орчин цагийн Пунги бишгүүрч
 
Могой ховсдогч бишгүүрийг зах зээлийн газар, нийтийг хамарсан баяр цэнгүүний үед гудамжинд голлон тоглодог бөгөөд уг үзүүлбэрт загалмайт могой, шилт могой зэрэг хортой могойнуудыг оролцуулдаг байна. Хэдийгээр могойнд гадаад чих байхгүй хэдий ч бишгүүрчний гарын хөдөлгөөн, болон бишгүүрийн дуу авиа, хэмнэлийг биеээрээ мэдэрдэг байна.

 

Могой ховсдогч бишгүүр (2)
Могой ховсдогч бишгүүр
Пунги бишгүүрч
Пунги бишгүүр
Могой ховсдогч бишгүүрчин. 1892 оны бар зураг