М
Могойч загалай

 

Могойч Загалай. Латинаар: Circaetus gallicus (Gmelin,1788) нь Харцагынхан овгийн махчин шувуу юм. Энэхүү шувуу нь Газрын дундад тэнгис орчим Орос, Пакистан, Энэтхэг, Индонезийн арлуудад тархан нутаглана. Европын хойд хэсэгт амьдардаг Могойч Загалайнууд өвлийн улиралд Африкийн Сахарын цөлийн бүсэд өвөлжихөөр нүүдэллэдэг. Тэд 9, 10 сард нүүдлэн очоод 4, 5 сард буцан ирдэг байна. Европын Испанид хамгийн их таарна. 

 

 

Нас бие гүйцсэн могойч Загалай 63-68 см урт, далавчаа дэлгэсэн урт нь 185-195 см бөгөөд 1.7-1.9 кг жин татдаг. Нурууны хэсэг нь бор саарал, цээж хэсэг нь цагаан өнгөтэй. Шар шувуутай төстэй бөөрөнхийдүү толгойтой, тод шар нүдтэй. Тэрээр голдуу хэвлээр явагч, могой, гүрвэлээр хооллох бөгөөд заримдаа жижиг хөхтөн амьтад болон шувуу, томоохон шавьж барьж иддэг. Үржлийн үед ганц өндөг гаргах бөгөөд 17 түүнээс дээш насална.

Могойч загалай
Могойч Загалай. Circaetus gallicus
Цайвар ногоон: Үүрээ засдаг, тод ногоон байнга амьдардаг, цэнхэр: өвөлждөг