М
Могойч Бор Бүргэд
Могойч Бор Бүргэд

 

Могойч Бор Бүргэд. Латинаар: Circaetus cinereus (Vieillot,1818) нь Харцагынхан овгийн махчин шувуу бөгөөд Африкийн Сахарын цөлийн бүсэд амьдарна. Биеийн урт ойролцоогоор 73см бөгөөд далавчаа дэлгэсэн урт нь 170см хүрнэ. Бараан хүрэн өнгийн өдтэй, хөл нь цайвар бор, тод шар өнгийн нүдтэй. Барьсан могойгоо газарт идэх нь ховор. Голдуу агаарт нисэж явах үедээ иддэг.

 

 

Тэрээр могойноос гадна гүрвэл, хамелеон, шувуудыг барьж иднэ. Сахарын цөлийн өмнөд хэсэг болон Өмнөд Африкийн дорно хэсгийн ой шугуй, саванн болон тал хээрт амьдардаг. Тэрээр мөчрөөр 60-70 см-ийн голчтой 5-30 см гүнтэй жижгэвтэр үүрийг газраас 3,5м-ээс 12 м-ийн өндөрт засаж ногоон навчаар далдална.

Могойч Бор Бүргэд
Могойч Бор Бүргэд.Circaetus cinereus
Могойч Бор бүргэдийн тархац