Михнойн Ерхөг

 

Бэлчээрийн ургамал

 

Михнойн Ерхөг. Латинаар: Agropyron michnoi Roshev нь Мөлхөө vндэслэг ишнээс нэг юмуу 2-3 иш дээшээгээ гарах бөгөөд бага зэргийн дэгнүүл үүсгэдэг. Иш нь 40-75 см өндөр, доод хэсэг нь матигар. 2-5 мм өргөн, хавтгай навчтай,  Навч нь ихэнх тохиолдолд хуулирсан, дээд гадаргуу богинохон торгомсог үслэгээс гадна урт үслэгтэй. 2-5 /7/ см урт, 8-15 мм өргөн түрүүтэй. Түрүү нь шигүү, нилээд өргөн, самархуу хэлбэртэй, хажуу дээш дэрвийсэн, үслэгт тэнхлэгтэй. Түрүүхэй нь 10-15 мм урт, 3-6 цэцэгтэй, цайвар ногоон өнгөтэй. Түрүүхэйн хайрс 5-6 мм урт, хянгатай /нуруун талдаа/ бага зэргийн үслэг, 2-3 см урт ширүүвтэр сортой. Цэцгийн доод хайрс 6-9 мм урт, түүний үсжилт нь янз бvр байх бөгөөд ширүүвтэр сор нь 1-4 мм урттай.

 

Хөвсгөл, Монгол Дагуур, Хянган, Дундад Халх, Дорнод Монгол, Говь Алтай, Их нууруудын хотгор. Дундговийн зvvн, урд талын сумдын нутагт элбэг тохиолдоно. Михнойн Ерхөг  нь элсэрхэг хээр, голын хөндийн элсэнд ургана. Тэмээнээс бусад мал сайн иддэг бэлчээрийн ургамал бөгөөд элсний нүүдлийг зогсооход тарималжуулж ашигладаг.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Ерхөг

Михнойн Ерхөг
Михнойн Ерхөг, түүний тархац