Минотаврозавр

 

Минотаврозавр. Латинаар: Minotaurasaurus ramachandrani (C. A. Miles & C. J. Miles,2009) Хожуу цэрдийн галавын үед буюу ойролцоогоор 100-65 сая жилийн тэртээд Монголын говьд амьдарч байсан анкилозаврын төрлийн үлэг гүрвэл юм. 

 

Уг зүйлийг 2009 онд Клиффорд болон Кларк Майлс (Clifford A. Miles, Clark J. Miles) нар нэрлэж, тодорхойлон бичсэн бөгөөд Эртний Грекийн Минотаврын домгийн нэрийг билгэдэж Минотаврозавр хэмээн нэр өгчээ. Зүйлийн нэрийг сэтгэл зүйч профессор Vilayanur S. Ramachandran-ийн нэрээр нэрлэжээ. Тэрээр уг зүйлийг Hollis Butts-аас 10,000 ам. доллараар худалдан авчээ. Монголын говиос олдсон уг зүйлийн зөвхөн толгойн хэсэг хадгалагдан үлджээ.

 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Үлэг гүрвэлийн жагсаалт

 

Минотаврозавр
Минотаврозавр
Minotaurasaurus ramachandrani