Минми

 

Минми. Латинаар: Minmi paravertebra (Molnar, 1980) нь Цэрдийн галавын эхэн үе буюу ойролцоогоор 119-113 сая жилийн өмнө өнөөгийн Авсралид амьдарч байсан анкилозаврын бүлийн өвсөн тэжээлт, жижгэвтэр биетэй, хуягласан үлэг гүрвэл юм. Уг зүйлийг 1980 онд Ральфом Молнар тодорхойлон бичсэн бөгөөд 2011 онд Томпсон Minmi нь анкилозаврын тулгуур зүйл хэмээн дүгнэжээ.

 

Зүйлийн нэрийг Minmi Crossing буюу Австралиас олдсон газартай нь холбон өгчээ. Кроссингоос Минмигийн сайтар хадгалагдан үлдсэн хоёр араг яс олджээ. Минми гэдсэндээ хүртэл хамгаалалттай байснаараа бусад анкилозавруудаас ялгардаг. 

 

Минми нь дөрвөн хөллөж явдаг, хөл урттай, хойд мөч нь урдахаасаа урт, богино хүзүү, өргөн гавал, маш жижиг тархитай, 2 м орчим урт, 1 м орчим өндөртэй байжээ.

 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Үлэг гүрвэлийн жагсаалт

Минми
Минми
Минмигийн гавлын яс, толгой