М
Менделеев Дмитрий Иванович
Менделеев Дмитрий Иванович

 

Дмитрий Иванович Менделеев нь 1834 оны 2-р сарын 8-нд Сибирийн Тобольск-д мэндэлж, 1907 онд Санкт-Петербургт өөд болжээ. Тэрээр нэртэй химич, зохион бүтээгч байсан бөгөөд химийн үелэх системийг зохиожээ. Үелэх системийг зохиох оролдлого хийж байсан хүмүүсээс ялгарах түүний амжилтын онцлог нь, тухайн үед нээж илрүүлээгүй байсан элементүүдийн шинж чанарыг урьдчилан тодорхойлж чадсан явдал юм.

 

Эцэг Иван Павлович Менделеев (1783—1847) нь Тобольскийн Гимназын захирал, эх Мариа Дмийтревна Менделеевна (нөхөрт гарахаас өмнөх овог Корнилиева)(1793—1850) тай гэр болж 17 хүүхэд төрүүлсний хамгийн отгон нь Менделеев юм. Хүүхдүүдийнх нь 8 нь бага насандаа энджээ. Түүний өвөө нь Павел Максимович Соколов гэгч номлогч байжээ. 14 настай байхад нь эцэг нь 1850 онд эх нь 1851 онд өвөө нь нас баржээ. 

 

 

1849 онд Менделеевын ядуу гэр бүл Санкт Петербург руу нүүж, Педагогийн Институт-д 1850 онд элссэн байна. Сургуулиа төгссөний дараа сүрье өвчинтэй болох нь оношлогдон, тодорхой болсны улмаас, Сөнөсөн тэнгисийн хойд эрэг дээр байрлах Кримийн (Crimean) хойг руу 1855 онд нүүжээ. Тэнд байхдаа Симферполын нэгдүгээр гимназийн шинжлэх ухааны ахлах мастер зэрэгтэй болж 1857 онд Санкт Петебругт бүрэн эдгэрч буцаж ирсэн байна.

 

1862 онд Менделеев Фоезва Никитична Лещеватай гэрлэжээ. 1876 онд Менделеев Анна Ивановна Попова-д дурлаж түүнд гэрлэх санал тавьж, эс зөвшөөрвөл амиа хорлоно хэмээн сүрдүүлж байжээ. Поповатай гэрлээд сарын дараа л Менделеев Лещевагаас албан ёсоор салсан ажээ. Түүний энэ үйлдэлээс улбаалан олон улсад нэр хүндтэй байсан ч түүнийг Бүх Оросын Шинжлэх Ухааны Академид элсүүлэхээс татгалзаж байжээ. Түүний хоёр дахь гэрлэлтээс гарсан охин нь хожим Оросын алдарт яруу найрагч Александер Блоктой гэрлэсэн байна. Т

 

Менделеев 1907 онд, Оросны Санкт Петербург хотод хатгалгааны улмаас нас баржээ. Саран дээрх солирын тогоог Менделеевийн тогоо гэж нэрлэж түүнийг мөнхжүүлсэн  бөгөөд үелэх системийн 101 дэхь, цацраг идэвхт элементийг Менделевиум хэмээн нэрлэсэн байна.

Менделеев Дмитрий Иванович
Д.Менделеев
Д.Менделеевийн Химийн үелэх систем