Медведев.Д.А

 

Дми́трий Анато́льевич Медве́дев (1965 оны 9 сарын 14 нд Ленинград хотод мэндэлсэн). ОХУ-ын төр нийгмийн зүтгэлтэн, ОХУ-ын 10 дахь засгийн газрын тэргүүн, ОХУ-ын Гуравдахь ерөнхийлөгч.(2008 оны 5 сарын 7 - 2012 оны 5 сарын 7). Хуульч мэрэгжилтэй, хуулийн шинжлэх ухааны дэд эрдэмтэн 2000-2001, 2002-2008 онуудад "Газпром"-ын УЗ-ын дарга,  C 14 ноября 2005 оны 11 сарын 14 - 2008 оны 5 сарын 7 хүртэл ОХУ-ын засгийн газрын тэргүүний орлогч, 2008 оны ерөнхийлөгчийн сонгуулиар "Единая Россия", "Справедливая Россия", "Гражданская сила", "Аграрная партия России" болон Владимиром Путины дэмжлэгтэйгээр ОХУ-ын ерөнхийлөгч болсон. 2012 оны 5 сарын 8-наас ОХУ-ын засгийн газрын тэргүүнээр ажиллаж байна. 

 

Эцэг Анатолий Афанасьевич Медведев (1926—2004), Ленинградыно технологийн дээд сургуулийн профессор, эх Юлия Вениаминовна (1939), охид Вениамина Сергеевича Шапошникова, Меланьи Васильевны Ковалёвой.

 

Тэрээр айлын ганц хүү байсан бөгөөд тэднийх Ленинградын Купчино дүүрэгт амьдарч байжээ. Д.Медведев Ленинградын 305 дугаар дунд сургуульд сурч Ленинградын А. А. Ждановын нэрэмжит их сургуулийн хуулийн ангийг төгсч дараа нь аспирантурт суралцжээ. Оюутан ахуйдаа гэрэл зураг сонирхож, хүнд атлетикаар хичээллэж 1991 онд ЗХУКНамд элсчээ. Медведев цэргийн алба хаагаагүй бөгөөд царгийн 45 хоногийн цугларалтанд хамрагджээ.

 

1988 -1990 онд аспирантурт сурч байхдаа Ленинградын их сургуульд Ромын болон Иргэний эрх зүйн хичээл зааж 3 боть "Иргэний эрх зүй" сурах бичгийн 4 дүгээр бүлгийг бичжээ. 1999 оноос Москвад шилжин ирснээр багшлахаа больжээ.

 

Тэрээр 1990 - 1997 онд Санкт-Петербургийн их сургуульд багшлахын зэрэгцээ 1990 -1995 онд Ленинградын Хотын зөвлөл, ардын депутатуудын хурлын дарга  Анатолия Александровича Собчакын зөвлөхөөр ажиллаж, Санкт-Петербургийн мэрийн дотоод ажилд эсперт хийдэг байжээ. Д.Медведев Орон нутгийн өөрөө удирдах чиглэлээр Шведэд мэргэжил дээшлүүлжээ.

 

1999 оны 11 сард Засгийн газрын тэргүүн В.Путин түүнийг засгийн газрын аппратад ажиллах санал тавьж Москвад урьжээ. 1999 - 2000 онд Б. Н. Ельцин ажлаа шилжүүлсэний дараа ОХУ-ын засгийн газрын тэргүүний орлогч болж В.В.Путины сонгуулийн компанит ажлыг удирджээ. 2000 оны 6 сард Владимир Путин ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараа Ерөнхийлөгчийн ажлын албаны нэгдүгээр орлогч болжээ. 2000 - 2001 онд "Газпром"-ийн захирлуудын зөвлөлийн дарга, 2001-2003 онд "Газпром--ийн захирлуудын зөвлөлийн орлогч дарга,2004 оны 4 сараас улсын аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн, 2005 - 2008 онд ерөнхийлөгчийн дэргэдэх зөвлөлийн орлогчоор ажиллажээ. 

 

2007 онд түүнийг "Единая Россия" намаас ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхэд "Справедливая Россия", "Аграрная партия России", "Гражданская сила" намууд дэмжлэг үзүүлэхээр болжээ. 2008 оны ерөнхийлөгчийн сонгуульд Д.Медведев ялалт байгуулж ОХУ-ын Гуравдахь ерөнхийлөгч.(2008 оны 5 сарын 7 - 2012 оны 5 сарын 7) болов.

 

В.Путин 3 дахь удаагаа ОХУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа 2012 оны 5 сарын 8-ны өдрөөс тэрээр ОХУ-ын засгийн газрын 10 дахь тэргүүн болов 

Медведев.Д.А
ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.Медведев
Медведев хоёр ойтой байх үеийн зураг
ОХУ-ын гуравдахь ерөнхийлөгч Д.Медведев тангараг өргөж байгаа нь