Мегалозавр

 

Мегалозавр. Латинаар: Megalosaurus Уильям Баклэнд, 1824 нь Юрийн галалын дунд үед буюу 181-169 сая жилийн тэртээд өнөөгийн Өмнөд Англи, Франц, Португалийн нутагт амьдарч байсан гүрвэл аарцагт, теропод үлэг гүрвэл. Хамгийн анхлан олдсон үлэг гүрвэл юм.

 

Мегалозавр нь 9 метр орчим урттай, 1 тонн орчим жинтэй, хоёр хөлт махчин үлэг гүрвэл билээ.  Түүний хүзүү нилээд уян хатан, хойд мөч нь урагш гурван хуруутай, арагш нэг хуруутай байжээ. Урд мөч нь тираннозаврын адил богинохон. Уг гүрвэлийн үлдэгдэлийг Их Британийн Оксфордын орчмоос 1676 онд олж илрүүрсэн бөгөөд уг олдворыг Оксфордын профессор Роберту Плот-д (англ. Robert Plot; 1640—1696) худалджээ. Плот нь уг зүйлийг "Оксфордын байгалын шинжлэлийн түүх" (1677) номондоо анх тодорхойлон бичиж оруулжээ. Тэрээр уг гүрвэлийн гуяны ясыг үлэмж биет амьтны яс хэмээн дурьдсан ч яг ямар амьтных болохыг нь тодорхойлон бичиж чадаагүй юм.

 

Хожим уг олдвор сонирхогч Ричард Бруксын гарт 1763 онд очиж тэрээр уг ясыг Scrotum humanum буюу "хүнтэй холбоотой яс" хэмээн төөрөлджээ. 

 

Оксфордоос 1815 онд дахин шинэ олдвор олдож түүнийг Уильям Баклэнд худалдан авчээ. Гэвч тэрээр мөн л удаан хугацааны турш ямар амьтанд хамаатай болохыг нь мэдэхгүй байжээ. Харин 1818 онд Баклэндынд францын байгаль судлаач Жорж Кювье ирсэнээр уг яс асар том гүрвэл хэлбэрийн амьтных болохыг нь тогтоожээ. 1824 онд Баклэнд уг гүрвэлтэй холбоотой олдвортой болж шинэ зүйлийг Megalosaurus хэмээн тодорхойлон бичжээ. 1826 онд Фердинанд Ритген (Ferdinand Ritgen) уг зүйлийн биномиаль нэр болох Megalosaurus conybeari -ийг өгчээ. 1827 онд Гидеон Мантелл өнөөгийн нэршил болох Megalosaurus bucklandii.  нэрийг оноон өгчээ. Үлэг гүрвэл буюу Динозавр хэмээх нэрийг анх Ричард Оуэн 1842 онд өгчээ.

 

Зүйлүүд:

  • Megalosaurus bucklandii Mantell, 1827
  • Megalosaurus hesperis Waldmann, 1974

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Үлэг гүрвэлийн жагсаалт

Мегалозавр
Мегалозавр