М
Мбира хэлт царгил (2)
Мбира хэлт царгил (2)

 

Африкийн хөгжмийн зэмсэг

 

Мбира (Mbira) нь Африкт хамгийн өргөн тархсан хөгжмийн зэмсэг юм. Уг хөгжим Төв, Баруун болон Өмнөд Африк, Антилийн арлууд болон Индонезд тархжээ.

 

 

Африкийн овог аймгууд уг хөгжмийг Ликембэ (likembe), Тоглоомон пиано (Thumb piano), Мбира хуру (Mbira Huru), Мбира нжари (Mbira njari), Нуонгануонга Нуонгануонга (Nyonganyonga Nyonganyonga), Санса (Sansa), Занзу (zanzu), Каримбао (karimbao), Калимба (Kalimba), Касанжи (Kasanji), Санза (Sanza), Цанца (Tsanza), Мбила (Mbila), Ндимба (Ndimba), Лукембу (Lukembu), Лала (Lala), Малимба (Malimba), Нданди (Ndandi), Ижари (Ijari), Мганга (Mganga), Селимба (Selimba) гэхчилэн нэрлэдэг байна. 

 

 

а.Калимба (Kalimba) хэлт царгил, б. Луба Мбира (Luba Mbira), в. Конгын Санса (Sansa) хэлт царгил. XIX - XX зуун. г. Мбира хэлт царгил, д. Конгын Луба Санза (Luba Sanza)

 

Мбираг уламжлалт зан үйлд мэргэшсэн хөгжимчид хөгжимдөх бөгөөд уг хөгжмийг " Африкийн гар төгөлдөр хуур" хэмээн нэрлэдэг. Уг хөгжимөөр аккорд тоглох боломжтой бөгөөд уг хөгжим эгшигт хайрцагтай төстэй харагдана. Хөгжмийн царыг голдуу хавгай хэлбэртэй үйлдэх төдийгүй, хулс, мод, металл, хулуу зэрэг төрөл бүрийн матералаар, янз бүрийн хэлбэртэйгээр 4-30 төмөр хэлтэйгээр хийдэг. 

 

 

Тоглоомон пиано (Thumb piano)

 

Мбираг босоо суугаа ямарч байдлаар тоглож болох бөгөөд хоёр гарын эрхий, долоовор хуруунуудаар голлон тоглоно. Мбира буюу Калимбын цар нь 100—350 мм, хэлний урт нь 30-100 мм, хэлний өргөн нь 3-5 мм. байдаг. 

 

 

Мбира хэлт царгил (2)
Калимба (Kalimba) хэлт царгил
Танзаны Зарамо (Zaramo) омгийнхоны Малимба (Malimba) хэлт царгил.
Ардчилсан Конгын Луба (Luba) омгийнхоны Касанжи (Kasanji) хэлт царгил
Мозамбикын Нуонгануонга Нуонгануонга (Nyonganyonga Nyonganyonga) хэлт царгил