Матар

 

Матар Crocodylus niloticus (Laurenti, 1768) нь Матрынхан овгийн махчин хэвлээр явагч газар усны амьтан юм. Америк, Ази, Африк болон Австралийн гол мөрөн, нуур цөөрөмд амьдарна. Австралийн зарим матар давст усанд амьдрах бөгөөд цэнгэг усны матраас биеэр харьцангуй том байдаг. Матар 200 сая жилийн тэртээ үүссэн бөгөөд 65 сая жилийн өмнө үлэг гүрвэл устаж мөхөхөд матар мөхөлгүй өнөө  ч амьдарсаар байна. Тэд ихэнх цагаа усанд өнгөрүүлэх ч, агаар амьсгалдаг тул удаан хугацаагаар байж чадахгүй юм. Мөн матар нь бусад хэвлээр явагчтай харьцуулахад шувуу болон үлэг гүрвэлтэй илүү ойр төстэй.

 

Матар хөлсний булчирхайгүй тул амаараа биеийн халуунаа гадагшлуулж сэрүүцдэг. Тэд унтахдаа амаа ангайн унтах бөгөөд заримдаа нохой мэт аахилдаг. Зүйлээс шалтгаалан биеийн хэмжээ янз бүр юм. Жижиг нь 1 м орчим урт, том зүйл нь 4.85 м урт, 1200 кг хүртэл жинтэй байна. Хүйсийн ялгаатай төрхтэй бөгөөд эр нь эмээс биеэр том, хурдан өсөж томордог. Бүртгэгдсэн хамгийн том матар Австралид таарсан 6.2 м урт гэгдэх ч, илүү том матрын тухай мэдээлэл бий.

 

Овог: Матрынхан

Дэд овог: Mekosuchinae (устсан)

Дэд овог Crocodylinae

Төрөл:

  • Crocodylus Crocodylus acutus, Америк матар
  • Crocodylus cataphractus, Slender-snouted
  • Crocodile Crocodylus intermedius, Orinoco
  • Crocodile Crocodylus johnsoni, Цэнгэг усны матар
  • Crocodylus mindorensis, Филиппин матар
  • Crocodylus moreletii, Мексик матар
  • Crocodylus niloticus, Нилийн матар эсвэл Африк матар (Мадагаскарт таарах дэд зүйл нь Хар матар гэгддэг.)
  • Crocodylus novaeguineae, Шинэ Гвинейн матар
  • Crocodylus palustris, Энэтхэг матар
  • Crocodylus porosus, Давст усны матар
  • Crocodylus rhombifer, Куба матар
  • Crocodylus siamensis, Siamese Crocodile

Төрөл: Osteolaemus

  • Osteolaemus tetraspis, Давжаа матар

Төрөл: Asiatosuchus

Төрөл: Euthecodon

Төрөл: Rimasuchus, Crocodylus lloydi

Төрөл: Voay Brochu, 2007 (Crocodylus robustus)

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Мар

Матар
матар
Матар
Crocodylus niloticus