Массоспондил

 

Массоспондил. Massospondylus (Owen, 1854) нь Юрийн галавын эхэн үе буюу ойролцоогоор 200-183 сая жилийн тэртээд буй болсон хамгийн эртний үлэг гүрвэлүүдийн нэг юм. Уг өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн нэр нь Эртний Грекийн μάσσων - урт, σπόνδυλος араг яс гэсэн утгатай. Уг зүйлийг сэр Ричард Оуэн 1854 онд өмнөд Африкаас олдсон олдворт тулгуурлан бичжээ. Уг зүйл Лесото,Зимбабе, Намиби болон АНУ, Энэтхэгээс олджээ. Насанд хүрсэн Массоспондил 5-6 метр урттай, насанд хүрсэн үедээ хойд хоёр хөл дээрээ босч урд мөчөө ашиглан модноос мөчир зулгааж чаддаг байжээ. 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Үлэг гүрвэлүүд

2. Этоникс

Массоспондил
Массоспондил
Массоспондилын гавлын яс