М
Марш, Гофониил Чарлз
Марш, Гофониил Чарлз

 

Гофониил Чарлз Марш. Английн: Othniel Charles Marsh (1831 оны 10 сарын 29 нд Локпортед мэндэлж -1899 оны 3 сарын 18 нд Нью-Хейвенд нас баржээ) - XIX зууны Амеркийн нэрт палеонтологич, Йелийн их сургуулийн палентологи, араг яс судлалын профессор (1866)

 

Гофониил Чарлз Марш Йельский коллежд геологи, эрдэс судлалаар 1860 онд дүүргэж Шеффильдийн шинжлэх ухааны сургууль, цаашлаад Берлин,  Гейдельберг, Бреслауд анатоми, палеонтологиор суралцжээ. 1866 онд АНУ-д эргэн ирж Йелийн их сургуулийн палеонтологи, араг яс судлалын профессор болжээ.

 

1868 оноос малтлага хийж 400 гаруй зүйлийн амьтан, 86 зүйлийн үлэг гүрвэл, түүний дотор бронтозавр, апатозавр (өнөө цагт нэг овогт хамаарах болсон), цератопс, трицератопс, торозавр, диплодок, стегозавр, аллозавр, нодозавр болон птерозаврууд, эртний адуу, анхны жигүүртэн (гесперорнис, ихтиорнис) зэрэг байжээ.

 

Чулуужсан яс судлалаар нэрд гарахын зэрэгцээ нэрт палеотологич Эдвардом Коптой "ясны дайн" зарлаж  Коп Плезиозаврын араг ясыг сэргээхэд сүүлийн хэсгийг хүзүүтэй андуурсаныг нь илрүүлж байжээ. 1877 онд Лондоны геологийн нийгэмлэг  Бигсбийн медаль олгожээ.

 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Коп, Эдвард

Марш, Гофониил Чарлз
Гофониил Чарлз Марш
Гофонийл Чарлз Марш