Марко Поло

 

Марко Поло. Итали улсын Венец хотын худалдаачин Николай Полын хүү Марко Поло. Италиар: Marco Polo, (1257-1324 оны 1 сарын 8) дэлхий дахинаа нэрээ дуурсгах үйл бүтээсэн аугуу аялагчдын нэг билээ.

 

Тэрбээр өөрийн эцэг Николай, аваг ах Матвей нарын хамт 1269 онд Акка (Хойд Палестин) хотоос гарч Ойрхи дорнод, дундад болон төв Ази, өмнөд болон баруун өмнөд Азийн олон улс орноор аялан явж, өөрийн үзсэн харсан бүхнээ нэгтгэн 1298 онд "Орчлонгийн элдэв сонин" гэдэг ном туурвисан нь тэр үедээ Өрнөдөд дорныг нээсэн шинэ нээлт болжээ.

 

Тэрээр Их Хаан Хубилайн дэргэд 1272-1289 он хүртэл 17 жил алба хашиж, хааны элч төлөөлөгчөөр Юань улсын олон муж улсад зараалаар явахдаа, нутгийн хүн зоны аж байдал ,зан суртахуун, шашин шүтлэгийн тухай тодорхой тэмдэглэн бичсэн нь газар зүй, түүх, угсаатны зүйн судалгааны чухал хэрэглэгдхүүн болж, эдүгээ ч эрдэмтэн судлаачид,  уншигчдын анхаарлыг татсаар байгаа билээ.

 

 

а. Марко Пологийн дүртэй зоос б. Түүний аялалын чиглэл в. Улаанбаатар хот дахь Марко Пологийн хөшөө

 

 

Тухайн үед Венец, Генуя хоёр хот улсын хооронд болсон мөргөлдөөн, самууны үеэр Марко Поло баригдаж, Генуя хотын шоронд нэгэн өрөөнд хамт хоригдож байсан итали гаралтай Рустачинод "Орчлонгийн элдэм сонин" номооо хэлж бичүүлсэн гэдэг.

 

1298 онд Марко Поло шоронгоос суллагдаж, 1299 онд төрөлх Венец хотдоо ирээд дунд зэргийн амьжиргаатай аж төрж байгаад 1324 онд нас баржээ.

 

Марко Поло уг номоо өөрөө шууд найруулан бичээгүй, Рустачинод францаар дуудаж бичүүлсэн тул зарим газарт утга санаа үг хэллэг нь давтагдсан байдаг. Энэ нь түүний номын өвөрмөц тал юм.

Марко Поло
Марко Поло
Марко Пологийн 1874 онд Англид хэвлэгдсэн "Орчлонгийн элдэв сонин" номын хавтас
Марко Поло