М
Маримба царгил (2)
Маримба царгил (2)

 

Маримба царгил (Marimba xylophone) буюу Ксилоримба (Xylorimba), Ксило-Маримба (Xylo-Marimba) нь толгойн хэсгийг нь утас, резинээр ороосон цохиур бүхий царгил хөгжим. Ердийн царгилаас ялгаатай нь модон хавтан бүрийн доод талд дууг өсгөх зориулалт бүхий урт богино хөндий хулсан цартай байдгаараа онцлог.

 

Маримба өмнөд Мексикт үүссэн бөгөөд Африкийн Балафонтай төстэй юм. Маримба нь Африк, Төв болон Хойд Америкийн дуу хөгжим бүжигт өргөн хэрэглэгддэг. 

 

 

Маримба царгилын сонгодог хэв загварыг буй болгон үйлдвэрлэсэн Америкийн J. C. Deagan - компанийг үүсгэн байгуулагч Диаган Жон Калхоун (John Calhoun Deagan)(1853.11.06 - 1934.04.28)

 

 

Өдгөө:

1) Дөрвөн октавын буюу бага октавын до-гоос гуравдугаар октавын до.

2) Дөрвөн октав + 3 нот  ,Ля-Си бемоль-Их октавын Си.

3) Дөрөв хагас октав буюу Их октавын Фа-гаас гуравдугаар октавын до.

4) Таван октавын буюу концертын. Контроктавын до-гоос гуравдугаар октавын до гэсэн төрлүүд байдаг.

 

Маримба нь баялаг, зөөлөн, гүн тембртэй бөгөөд орчин цагт нэгэн зэрэг хэд хэдэн цохиур ашиглан тоглох болжээ. Дийлэнхдээ 2-4 цаашлаад 5-6 цохиураар тоглоно. 

 

 

Өдгөө Маримба царгилын хавтангуудыг Гондурассын ягаан мод болон Палисандраар үйлдэж төгөлдөр хуурын даралтын байрлалаар байрлүүулна. Хавтангуудын доор металл хоолой байх бөгөөд энэ нь дууг өсгөж гүн дуугаргах үүрэгтэй. 

 

Орчин цагт маримба царгилыг гоцлол тоглох, авангард, эстрад, джаз, сонгодог хөгжимд ч  хэрэглэгдэх болжээ. Маримба нь Африк, Өмнөд Америк, Индонез, Алс Дорнодын ард түмнүүдийн язгуур хөгжмийн зэмсэг юм. 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Аргил Маримба царгил

Маримба царгил (2)
Маримба царгил
Мирамба царгил