Мапузавр

 

Мапузавр. Латинаар: Mapusaurus- Мапузавр (Currie, 2006) нь цэрдийн галавын үед буюу 99-93 сая жилийн өмнө амьдарч байсан гүрвэл аарцагтаны Carcharodontosauridae овгийн тероподын бүлгийн  үлэг гүрвэл юм. Уг гурвэлийн олдвор өнөөгийн Өмнөд Америк, Аргентинаас олдсон бөгөөд палеонтологч Р. Кориа, Currie нар 2006 онд анх бүртгэлд оруулжээ.

 

2006 онд явуулсан малтлагаар янз бүрийн насны Мапузаврын ясыг ухан гаргасан бөгөөд эдгээр нь 5-12 метрийн урттай, жинг нь тооцоолон гаргахад 3 тонн хүртэл жинтэй байсан ажээ. Уг зүйл Гиганотозавртай нилээд төстэй хэдий ч илүү өндөр, гавал нь нарийхан байдгаараа ялгардаг байна.  

 

 

 

Эх сурвалж:

 

Ж.Төмөрхуяг, А.Шагдарсүрэн. “Үлэг гүрвэл 1”. (Мажестик цуврал) 2013 он

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Үлэг гүрвэлийн жагсаалт

Мапузавр
Мапузавр
"Хаан" үлэг гүрвэл хэмээх Мапузавр