Мануул

 

Мануул. Латинаар:Felis manul (Pallas, 1776) нь Муурын (Felidae) овгийн махчин амьтан билээ. Уг зэрлэг муур нь ганцаар амьдрах бөгөөд бяцхан араатан бөгөөд биеийн урт нь гэрийн муурынхтай адил 50-60 см урт байдаг.

 

Муурын төрлийн амьтад дотроо хамгийн их үслэгтэйд тооцогдох бөгөөд саарал болон цайвар хүрэн зүстэй байдаг. Их бие нь 6-7 хөндлөн судалтай, 5-7 хөндлөн хар судал бүхий 21-31 см урт сүүлтэй, сүүлний үзүүр нь хар өнгөтэй. 

 

 

Мануул Felis manul буюу ижил нэршил: Otocolobus manul нь сүүн тэжээлт шөнийн идэвхитэй амьдралт араатан. Мануул нь далайн түвшинээс дээш  4800 м хүртэл өндөрт амьдрах хадны агуй, тарваганы орхисон үүрэнд амьдрах бөгөөд түүний эзэмшил бүс нутаг нь ойролцоогоор 4 км2 байдаг. Жин нь 2,5-5 кг бөгөөд 1 см2 талбайд 9000 ширхэг үс хялгастай, үсний урт нь 7 см. Мануул 28 шүдтэй.

 

 

а.Киргиз (2008), б. Тажикстан (2006), в.Азербайджаны (1997) шуудангийн маркнууд  

 

Мануул 1 сарын сүүл, 2-р сарын эхээр үржилд орж хээлээ 65-70 хоног тээгээд 4 сарын дунд үеэр 4-8 зулзага төрүүлнэ. Зулзага нь нүд нь аниастай 70-100г жинтэй байх бөгөөд 2 сарын дараа 500-600г жинтэй болж 6-8 сарын дараа нас бие гүйцнэ.  Жижиг мэрэгчид, зурам, ногтруугаар голлон хооллох бөгөөд, өдрийг үүрэндээ өнгөрүүлж харуй бүрийгээр ангуучилна. Тэрээр хурд муутай тул ихэвчлэн ангаа отож агнадаг.  

Мануул
Мануул
Мануулны зулзаганууд
Felis manul