Мандолин (2)

 

Итали үндэстний хөгжмийн зэмсэг

 

Мандолин. (Италиар: mandolino) нь Итали үндэстний багавтар хэмжээтэй чавхдаст хөгжим юм. Голлон цохиураар (медиатор) тоглох бөгөөд гараар, шувууны өдөөр ч тоглодог. Мандолин хөгжмийг тремоло арга барилаар тоглох бөгөөд мандолин хөгжмийн хос төмөр чавхдас нь богино дуугаралттай тул түүнийг хурдтайгаар олон давтан тоглох хэв маяг уг хөгжимд онцгой тохирдог.

 

 

а. Антонио Монзиногийн (Antonio Monzino) 1792 онд Миланд урласан зургаан хос чавхдаст Мандолин (Six course Baroque mandolin), б. Барокко Мандолин (Baroque mandolin)

 

Мандолин хөгжим XIV зууны үеийн Мандора (Mandora) буюу Мандорэ (Mandore) хөгжмөөс эхлэлтэй бөгөөд XVII зууны сүүл, XVIII зууны эхэн үед Италид өнөөгийн төрхөө олж буй болсон бөгөөд XIX зуунд Неополе мандолин бүхэнд танигдсан хөгжим болжээ.

 

 

Мандолин хөгжмийг Европд Генуягийн хөгжимчид аялан тоглож анхлан тараасан бөгөөд Генуя мандолин (Genoese mandolin / Genoese Baroque mandolin) хэмээн нэрлэгдэх болжээ. XVIII зууны дунд үе, XIX зууны эхээр Гервазио Виначигийн (Gervasio Vinachi) Европт хийсэн аялан тоглолтыг дурьдаж болно.  

 

Орчин цагийн Мандолиныг дээрхи Виначигийн удмын Генуягийн Антонио Виначи (Antonio Vinachi) 1772 онд зохион бүтээсэн хэмээн үздэг. Өдгөө Антонио Виначийн мандолин Английн Викторий, Альбертын музейд хадгалагдаж байна.

 

 

Неополитан концертны мандолин (Neapolitan concert mandolin)

 

 

1. Төрөл бүрийн Мандолин, 2. Микро Мандолин (Micro Mandolin), 3. Эртний Мандолин (Antique Mandolin), 4. Мексик Мандриола (Mandriola), 5. Мексикийн арван хоёр чавхдаст  Трикордиа (Tricordia) буюу Тричордиа (Trichordia), Трикордио (Tricordio) мандолин

 

 

Итали Мандолинууд: 1. Генуя Мандолин (Genoese Baroque mandolin), 2. Хайрын Мандолин(Love mandolin), 3. Перужа Мандолин (Perugia Mandolin).1690 он, 4. Трэвисо Мандолин (Treviso Mandolin). 1770 он
 
 
 
 
1. Португал Мандолин (Portugal Mandolin). XVIII зуун , 2. Акустик Мандолин (Acoustic Mandolin), 3. Катани Мандолин (Old Mandolin from Catania), 4. Эрвээхэй Мандолин (Butterfly Mandolin), 5. Португал 12 чавхдаст хуучны Мандолин (Castanha Antique Portuguese 12-String Mandolin). XVIII зуун.

 

 

1. Германы Мусима Мандолин (Musima mandolin), 2. Аргил Мандолин (Bass mandolin), 3. Гибсон пүүсийн Фа өргийн Мандолин (Gibson F mandolin).1900 он, 4. Америк мандолин (American mandolin), 5. Gibson пүүсийн Мандобас (Mandobass) 1910 он

 

Мандолины өөр нэг хувилбарыг Жузеппе Виначиа (Giuseppe Vinachia) 1763 онд зохион бүтээсэн бөгөөд өдгөө Калифорнигийн Клермонтын хөгжмийн музейд хадгалагдаж байгаа ажээ.  Өдгөө мэдэгдэж буй хамгийн эртний мандолиныг 1744 онд бүтээсэн мандолин өдгөө Брюсселд хадгалагдаж байна. 

 

 

 

Мандолин (2)
1710 оны Итали Мандолин
Неополь мандолин (Naples mandolin)
Итали Мандолин (Italian mandolin)
Италийн цагаач Ангело Маннеллогийн 1900 онд урласан Мандолин (Mandolin Angelo Mannello). Америк. Нью-Йорк
Милан Мандолин (Milanese mandolin)
Гибсон пүүсийн 1922 онд үйлдвэрлэсэн Аргил Мандолин (Gibson mando-bass)
Эквадорын Бандолин (Bandolin) буюу Бандолина (Bandolina), Эквадор мандолин (Ecuadorian mandolin)
Мандолин урлах (Building Mandolin)
Цахилгаан Мандолин (Electric Mandolin)