Мангостан

 

Мангостан, мөн Мангустин, Мангостан, Мангостин, Гарцин, Мангкут хэмээн нэрлэдэг. Латинаар: Garcinia mangostana Clusiaceae-гийн төрлийн жимсний мод, жимс юм. Мангостаны мод нь хар хүрэн үндэстэй, 25м хүртэл өндөртэй ургадаг цац хэлбэрийн мөнх ногоон мод юм.

Мангостаны эх нутаг нь Зүүн өмнөд Ази бөгөөд Тайланд, Бирм, Вьетнам, Камбож, Малайз, Энэтхэг, Шри-Ланк, Филиппин, Антилийн арлууд, Төв Америк, Колумб, Африкд (Занзиба, Либери, Гана, Габон) өргөн тариалдаг байна.

 

Дээд хэсэг нь хар ногоондуу , доод хэсэг нь шаргал ногоон өнгөтэй, зууван дугуйдуу хэлбэрийн навчтай. Навчны урт нь 9-25 см, өргөн нь 4,5-10 см, нялх навчис нь ягаан өнгөтэй байдаг. Жимс нь бөмбөлөг хэлбэртэй 3,4-7,5 см голчтой, дээд талд нь 1см хүртэл зузаантай салаалсан булцуутай, жимсний хүрэн зузаан хальсны дотор талд  4-8 хэсэг булцуу бүхий цагаан өнгийн зөөлөн идээ байрлана. Уг мод 9-20 жилийн дараа үр жимсээ өгдөг байна.

 

Жимсний доторхи цагаан идээг хүнсэнд хэрэглэхийн сацуу навч, үндсийг нь хандалж гүйлгэх болон гэдэсний халдварт өвчинийг эмнэх, халуун бууруулахад хэрэглэнэ.

Мангостан
Мангостан
Garcinia mangostana
Мангостаны мод