Малайн бар

 

Малайн бар. Латинаар: Panthera tigris jacksoni (Луо нар, 2004), Малайгаар: Harimau Belang. нь Мийнхэн овгийн Panthera-ийн төрлийн бар бөгөөд Малайн хойгийн өмнөд болон төв хэсгээр тархсан барын дэд зүйл юм. 2004 он хүртэл тусдаа дэд зүйл гэж тооцогддоггүй байсан.  АНУ-ын Үндэсний хорт хавдрын хүрээлэнгийн харъяа Генийн төрөл зүйлийн лабораторийн эрдэмтэн судлаач Луо С-Ж болон бусад эрдэмтэдийн судалгаагаар дэд зүйл болох нь батлагдсан.

 

Сүүлийн үеийн тооллогын дүнгээс үзэхэд зэрлэгээр 600-800 Малайн бар байсан бөгөөд барын дэд зүйлүүд дундаа тоо толгойгоор Бенгалын бар, Энэтхэг-Хятадын барын дараа орж байна. Гэсэн ч энэ дэд зүйл ховордсонд тооцогддог.

 

Малайн бар Суматрын барын нэгэн адил бие жижигтэй, барын дэд зүйлүүд дундаа хамгийн жижигт тооцогдоно. Судлын хээ нь Энэтхэг-Хятадын бартай төстэй боловч хэмжээгээр Суматрын бартай ойрхон. Бие гүйцсэн эрэгчний дундаж жин 120 кг, эмэгчнийх 100 кг.

 

Эрэгчин Малайн бар толгойноос сүүлээ хүртэл 237 см бол эмэгчин нь 200 орчим см.

 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Бар

Малайн бар
Малайн бар