М
Мадагаскар нөмрөг бүргэд
Мадагаскар нөмрөг бүргэд

 

Мадагаскар нөмрөг бүргэд. Латинаар: Haliaeetus vociferoides (Des Murs,1845)  нь Харцагынхан овгийн махчин шувуу юм. Тэд Мадагаскарын хуурайшиж хатсан болон навчит модон ойт газар нутагладаг. Ховордолын зэрэг: Нэн ховор (IUCN3.1)

 

Дундаж хэмжээний биетэй бөгөөд биеийн урт 70-80 см, далавчаа дэлгэсэн урт 2м. Их бие, далавч нь бор, болон цайвар бор,  толгой, сүүл хэсэг нь цагаан. Хошууны уг хэсэг нь цайвар саарал болон хар өнгөтэй. Эрэгчин бүргэд 2.2-2.6 кг, эмэгчин  нь 2.8-3.5 кг жинтэй байдаг.

Мадагаскар нөмрөг бүргэд
Мадагаскар нөмрөг бүргэд. Haliaeetus vociferoides