Л
Лютэ товшуур (2)


Лютэ товшуур (Lute) нь зууван дугуй хагас бөмбөлөг цар, гриф буюу хүзүүндээ ладтай эртний чавхдаст хөгжим. Уг хөгжим болон хөгжим урлаачийг Францаар: Luthier хэмээн нэрлэдэг билээ.

 

 

Лютэ гэдэг нэр нь Арабын:  العود‎‎ - аль-‘уд буюу "мод" гэсэн үгнээс гаралтай ажээ. Лютэ товшуурыг бүхэл нь модоор үйлдэх бөгөөд царын нүүр хэсгийг голдуу дуу сайн дамжуулах гацуураар хийж дуу гаргах хэсгийг 1-3 нүхтэйгээр чимэглэлийн байдалтайгаар ухаж гаргана. Царын их бие, хүзүү хэсгийг  хар мод, агч мод зэрэг хатуу модоор хийх бөгөөд цар хүзүү нэг түвшинд хийгддэг. 

 

Европын хөгжмийн зэмсэг судлаачид Лютэ яг хаанаас үүссэнийг нь өнөөдрийн байдлаар тодорхойлж чадаагүй бөгөөд эртний Египт, Хеттийн хаанчлал, Грек, Ром, Балкан, Хятад, Азийн нүүдэлчдээс гаралтай байх хэмээн таамагладаг ажээ.

 

Лютэ товшуурын  өвөг нь маргаангүй Төв Азийн нүүдэлчдийн Товшуур бөгөөд гурван чавхдастайг нь Хомуз / Хомыс, олон чавхдастайг нь Товшлуур хэмээн нэрлэж иржээ.  

 

VII зууны эхээр Лятэ товшууртай төстэй хөгжим Перс, Армян, Византи, Арабын халифт буй болжээ. VI зуунд Балканд богино хүзүүт лютэ буй болж VIII зуунд Мавр, Испани, Каталонид тархжээ. Улмаар газрын дундад тэнгис орчимоор Лютэ, урт хүзүүтэй Пандура, Цистр хөгжмүүд үүсчээ. Лютэ товшуур дээр үндэслэн Итали, Испани Гитар, Колашоне, Китарроне хөгжмүүд үүсчээ. 

 

 

Дундад зууны Лютэ дөрөв болон таван хос чавхдастай байжээ. Ренессансын төгсгөл үед долоон төрлийн их бага хэмжээтэй Лютэ буй болж дуучныг дагаж хөгжимдөх болжээ. XV зууны төгсгөлд Лютэ товшуур 6 хос чавхдастай болсон бөгөөд XVI зуунд гоцлол хөгжмийн зэмсэг болон хувирчээ. Сэргэн мандалтын төгсгөлд 10 хос чавхдастай болж Бароккогийн үед арван дөрвөөс арван ёсөн хос чавхдастай болжээ.

 

XIX зууны эхээс Лютэ үндсэндээ хэрэглээнээс гарч түүний зарим нэг төрөл зүйл нь Герман, Швед, Украинд хадгалагдан үлджээ.

 

 

а. Ренессансын эхэн үеийн 6 хос чавхдаст Лютэ товшуурын хөг б. Хожуу Ренессансын 10-13 хос чавхдаст Лютэ товшуурын хөг 

 

 

а. 14 хос чавхдаст Лютэ товшуурын хөг б. 13 хос чавхдаст Бароккогийн үеийн Лютэ товшуурын хөг

 

 

Лютэ товшуур (2)
Лютэ товшуур
Караваджо "Лютэ товшуурч бүсгүй"
Ян Купецийн 1711 онд туурвисан Лютэ товшуурч, зураач Давид Хойерын хөрөг
Лютэ товшуур
"Лютэ товшуурч" Амерлинг Фридрихийн (Amerling Friedrich) (1803-1887) уран зураг.
Артемиз Джентилески "Өөрийн хөрөг"