Л
Лютэ товшуурын төрлүүд (2)
Лютэ товшуурын төрлүүд (2)

 

Лютэ товшуур

 

Лютэ товшуур (Lute) нь эртний чавхдаст хөгжмийн зэмсэг бөгөөд археоологичид 4000 жилийн тэртээд Төв Азийн нүүдэлчид, Алс дорнод, Ойрхи Дорнодод тоглогдож байсныг тогтоожээ. Дундад зууны Европын сүм дугануудын ханын зураг чимэглэлд ладыг өлөнгөөр үйлдсэн Дөрвөн хос чавхдастай Лютэ товшуурыг дүрсэлсэн байдаг.  
 
Лютэ товшуурыг Испани, Франц, Итали, Германд хөгжүүлсэн бөгөөд хамгийн нарийн төвөгтэй нь Герман Лютэ товшуур ажээ. Лютэ товшуурын эрин 1750 онд төгсгөл болжээ. Бах болон бусад сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээлийг Лютэ товшуур дээр тоглоход хэцүү, харин даралтат буюу товчлуурт хөгжим дээр амар байсан тул аажмаар уг хөгжим төгөлдөр хуур, пианиногийн төрлийн хөгжмүүдэд байраа тавьж өгчээ.
 
 
1-2. Дундад зууны Лютэ товшуур (Medieval lute), 3 - 4. Орфарион (Orpharion) нь нарийхан Лютэ товшуур бөгөөд Копенгагенд Палмер Орфарион (Palmer orpharion),  Их Британид Сарнай Орфарион (Rose orpharion) зэрэг Лютэ товшуурууд XVI зууны хоёрдугаар хагаст буй болжээ.
 
 
Ренессанс Лютэ товшуур (Renaissance Lute)
 
 
1550-1700mm урттай Читарронэ аргил Лютэ товшуур (Chitarrone bass lute)
 
 
Баруун Европын Анжелик Лютэ товшуур (Аngelique Lute)
 
 
XVIII зуунд Германд тархсан Герман Барокко лютэ товшуур (German baroque lute) буюу Хунгийн хүзүү Лютэ (Swan neck lute)
 
 
Францд XVII зуунд тархсан Франц Барокко лютэ товшуур (French baroque lute) буюу Хоёр толгойт Лютэ товшуур (Double headed lute)
 
 
Германд 1920-оод онд бүтээгдсэн Сэргэн мандалтын үеийн Лютэ товшуурыг санагдуулам Лютэ Гитар (Lute guitar)
Лютэ товшуурын төрлүүд (2)
Дундад зууны эхэн үеийн дөрвөн хос чавхдаст Бяцхан Лютэ товшуур (Early medieval small Lute has 4 double courses)
Дундад зууны Лютэ товшуур (Medieval Lute)
XVI зуунд Испанид зонхилох болсон Виуэла товшуур (Vihuela)
XVI зууны сүүлээр Италид буй болсон Аттиорбато Лютэ (Lute Attiorbato)
Польш, Унгарт тархсан Торбан (Torban)
XVIII зуунд Герман болон Италид тархсан Галличонэ (Gallichone bass-lute) буюу Мандора аргил Лютэ (Mandora bass-lute)
XVIII зуунд Стокгольмын хөгжмийн зэмсэг урлаач Мафиас Крафт (Mathias Kraft) Швед Лютэ товшуур (Swedish Lute)