Людовик XIV

 

Бурбоны XIV Людовик. Жинхэнэ нэр нь Луи-Дьёдонне буюу "Бурханаас заяасан", францаар: Louis-Dieudonnе, мөн "Нарны ноён" францаар: Louis XIV Le Roi Soleil , түүнчлэн Аугаа Людовик францаар:Louis le Grand хэмээн нэрлэгддэг францын хаан билээ. Тэрээр 1638 оны 9 сарын 5 нд Сен-Жермен-ан-Ле-д мэндэлж 1715 оны 9 сарын 1 нд Версальд нас нөхцжээ. XIV Людовик нь 1643 оны 5 сарын 14-нөөс 72 жил Франц болон Наваррын эзэн хаан байжээ. Европт ийм олон жил хаан ширээнд суусан хаан гараагүй билээ.

 

Людовик "Засаг төр гэдэг бол би" хэмээн хэлдэг байжээ. Түүний хаанчлалын үедээ ухаалаг бодлого явуулж Франц улсыг нэгтгэн хүчирхэгжүүлж, урлаг соёлыг цэцэглэн хөгжүүлж Францын түүхэнд аугаа зуун болгон мөнхөлжээ. 

 

XIV Людовик 1643 оны 5 сард таван настайдаа хаан ширээнд сууж 1660 онд Марии-Терезиитэй гэрлэжээ.  Түүний хаанчлалд авъяаслаг эдийн засагч Ж. Б. Кольбера улс орныг нэгтгэх, усан флот, үйлдвэрлэл, худалдааг хөгжүүлэхэд нь гүн туслалцаа үзүүлжээ. Мөн маркиз де Лувуа армид шинэчлэл хийхэд түүнд тусалжээ. 

 

 

а. Жан-Батист Кольбер, б. Версаль дахь XIV Людовикийн хөшөө

 

Голланд улс худалдаа, шашин шүтлэг гадаад харилцаанд илт дайсагах болов. Людовик Англи, Шведтэй гурвалсан холбоо байгуулав. Людовик 1670 онд гурвалсан холбоог толгойлох болж 1672 онд Рейн мөрнийг гатлан зургаан долоо хоногийн турш байлдаж дайсныхаа талыг эзлээд Парист эргэн иржээ. Гурвын холбоонд  Испани, Бранденбург болон Австри нэмж оржээ. 1676 оны эхээр Нидерландын нилээд хотыг тэрээр эзлэн авч 1678 онд найрамдалын гэрээ байгуулжээ.

 

Энэ үеэс Людовикийн алдар суу тарж тэрээр нарийн зохион байгуулалт бүхий хүчирхэг армитай болсон байлаа. Тэрээр дипломат харилцаагаар Европын ордонгуудад өөрийн хяналтаа тогтоож чадав. Франц улс шинжлэх ухаан, урлаг соёл, аж үйлдвэрлэл, худалдаанд үсрэлт хийв. Людовик хааны ордонг Версальд шилжүүлж Версаль европын улс төр, эдийн засаг, соёлын хамгийн нөлөөтэй төв болов. 1681 онд Людовикийн флот Триполийг довтолж 1684 онд Алжир болон  Генуюд довтлов. Ингэснээр Регенсбургд Голланд, Испаничууд Людовиктай 20 жил хамтрах найрамдлын гэрээ хийжээ. 

 

Людовик XIV
Людовик XIV
Бурбоны XIV Людовик
Людовикийн бага нас