Л
Лу шэн баглаа бишгүүр (2)
Лу шэн баглаа бишгүүр (2)

 

Хятад үндэстний хөгжмийн зэмсэг

 

Лу шэн (Хятадаар: 芦笙 - Lúshēng) баглаа бишгүүр нь Хятадын үлээвэр хөгжмийн зэмсэг юм. Лу шэн нь 5-6 хулсан хоолой бүхий баглаа бишгүүр бөгөөд өчүүхэн багаас нэг метр хүртэл овор хэмжээтэй байдаг. Харин Лаос, Вьетнамд 1,5 метрээс гурван дөрвөн метр хүртэл урттай хувилбар байдаг ажээ.

 

 

1664 оны эх сурвалжид зургаан хоолой бүхий Лу Шэн баглаа бишгүүрийг Лу Цэ Юн (Lu Tze Yun) зохион бүтээж залуус үдэш оройн цагаар дуулж бүжиглэхэд ашиглах болжээ хэмээн дурьсан байна. 

 

 

Лу шэн баглаа бишгүүрийг Хятадын Гуйнжоу, Гуанси, Юньнань мужийн хөдөө тосгодууд болон хөрш орон болох Лаос, Вьетнамд тоглогддог байна. ХХ зуунаас Лу шэн баглаа бишгүүрийг сайжруулан Хятадын уламжлалт дуу хөгжимд өргөн ашиглах болжээ.

 

Лу шэн баглаа бишгүүр (2)
Лу шэн баглаа бишгүүр
Лу шэн баглаа бишгүүрч