Лур бүрээ (2)

 

Лур буюу Лурэ бүрээ (Швед, Норвеги, Даниар: Lur / Lure Эртний Норвегиэр: Luur - Луур) нь хүрэл зэвсэгийн төгсгөл үед буюу м.э.ө XII - VI зуунд Скандинавийн орнуудад (өнөөгийн Дани, Швед, Норвеги, Германы хойд хэсэг) тархсан труба, тромбон бүрээнүүдийн өвөг, эртний үлээвэр хөгжмийн зэмсэг юм.

 

 

Эртний лур бүрээ нь хүрэлээр хийсэн конус их биетэй, Латины S үсэг хэлбэрийн 1,5-2 метрийн урттай хөгжмийн зэмсэг байжээ. Түүний Мундштук нь тромбоныхтой төстэй бөгөөд урд үзүүр нь хавтгай таваг хэлбэртэй хээ угалзаар чимэглэсэн байна.  Дуу нь валтон болон Тромбонтой төстэй.

 

 

Уг бүрээний бүтэн болон хэсэгчилсэн 50 гаруй олдвор олдсон бөгөөд сайтар хадгалагдан үлдсэн 6 Лур бүрээ байгаа билээ. XVIII зууны сүүлээр Данийн Брудевальте тосгоны орчмоос зургаан Лур бүрээ олсон бөгөөд таван лур бүрээ нь Копенгагенийн үндэсний музейд хадгалагдаж байна. Зургаа дахийг нь 1845 онд Оросын нэгдүгээр Николай хаанд бэлэглэсэн нь өдгөө Санкт-Петербургийн Эрмитажд хадгалагдаж байна. 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

Лур бүрээний дуугарах байдал (mp3)

Лур бүрээ (2)
Даниас олдсон хүрэл Лур бүрээ
Лур бүрээчид
Орчин цагийн Норвегийн Лур бүрээ