Л
Лотар товшуур (2)

 

Африкийн хөгжмийн зэмсэг

Лотар товшуур (Lotar) нь Хойд Африк, Эс-Сувейр, Сахар, Мароккагийн Атлас уулын нутгийнханы чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Лотар товшуур нь хагас бөмбөлөг цартай, чих болон хүзүүг нь токарын суурь машин дээр зорох бөгөөд хоёроос дөрөв хүртэлхи нейлонон чавхдастай байдаг.

 

Хүзүү царыг бүдэг улаавтар өнгөөр эсвэл ногоон, улаан, хар гэсэн хурц өнгүүдээр алаглуулан будаж чимэглэнэ.

 

 

Лотар товшуурыг голчлон Ребаб (Rebab) хууртай хослон тоглодог

 

Царыг Кокосын самарын цул модноос ухаж үйлдэх буюу хагас бөмбөлөг, аяга хэлбэрийн зүйлүүдийг орлуулан ашиглах нь бий. Цар нь янз бүрийн хэмжээтэй байх бөгөөд үүнтэй уялдан дуугарах цар хүрээ нь өөр өөр байдаг. 

Лотар товшуур (2)
Лотар товшуур (Lotar)
Лотар товшуур (Lotar)