Л
Ломоносов, Михаил Васильевич
Ломоносов, Михаил Васильевич

 

Мэндэлсэн он, сар, өдөр:          1711оны 11-р сарын 8 (19)

Мэндэлсэн газар:                       Оросын хаант улсын Архангелькс мужийн Мишанинский тосгон, (өнөөгийн Холмогорын

                                                    ойролцоох Ломоносов суурин)

Нас барсан:                                1765 (53) оны 4-р сарын 4 (15)

Нас барсан газар:                      Оросын эзэнт гүрний Санкт-Петербург хот,

Судалгааны чиглэл:                   Байгалийн шинжлэл, хими, физик, минералоги, түүх,хэл шинжлэл, гэрэл судлал зэрэг.

Ажиллаж байсан газар:             Оросын Шинжлэх ухаан, урлагийн академи

Алдар цол хэргэм:                      Петербургийн ШУА-ийн академич, Уран зургийн академийн гишүүн, Стокгольм болон

                                                    Болоны шинжлэх ухааны академийн хүндэт гишүүн.

 

Михаи́л Васи́льевич Ломоно́сов - Оросын анхны дэлхийн түвшний байгалийн шинжээч, нэвтэрхий тольч, химич, физикч;

Тэр Оросын шинжлэх ухаанд анхны химич болж орж ирсэн бөгөөд физик химийн тодорхойлолтыг орчин үеийнхтэй хамгийн дөхөм хэмжээнд өгсөн энэ чиглэлд  өргөн хүрээтэй судалгаа хийсэн нэгэн билээ.  Түүний хийн молекул-кинетикийн онол нь материйн бүтцийн тухай орчин үеийн үзэл баримтлалын үндэс болсон төдийгүй термодинамикийн хууль энэ үзэл санаанд тулгуурлан үүсчээ.

Тэрээр мөн одон орон судлаач, багаж зохион бүтээгч, газар зүйч, төмөрлөгийн мэргэжилтэн, геологич, яруу найрагч, хэл судлаач, зураач, түүхч байсан төдийгүй Оросын шинжлэх ухаан, боловсрол, эдийн засгийн хөгжлийн өмөг түшиг  болж байсан гэж үздэг. М.В.Ломоносов хожим өөрийнх нь нэрэмжит болж нэршсэн Москвагийн их сургуулийн анхны төслийг боловсруулж гаргасан ба шилний үйлдвэрлэлийн шинжлэх ухааны үндсийг тавьсан юм. 

Тэрээр Сугар гаригт агаар бүрхүүл байгааг нээжээ.

байна.

 

Он дарааллын товчоонс:

  • 1730 оны 12-р сарын 7-нд Холмогорт иргэний паспорт авсан.
  • 1730 оны 12-р сарын 15-нд Москва руу явганаар гарсан.
  • 1731 оны 1-р сарын 15-нд Московагийн Славян-грек-латин хэлний академид сурагчаар бүртгүүлсэн.
  • 1731—1735 онд  Московской Славян-грек-латин хэлний академид суралцсан.
  • 1734 онд Киевийн Могилянскийн  академид суралцсан.
  • 1736 оны 1-р сарын 12-нд Санкт-Петербургийн их сургуулийн академид оюутнаар бүртгүүлсэн.
  • 1736 оны 10-р сарын 4-нд Германид уулын ажил-металлургын хэрэгт суралцахаар явсан.
  • 1736—1739 онд Марбургын их сургуульд суралцсан.
  • 1739 оны 2-р сард сууцны байрын эзэгтэй Елизавете-Христине Цильхийн охинтой гэрлэсэн.    
  • 1741 оны 7-р сарын 8-нд Санкт-Петербургт эргэж ирсэн.
  • 1742 оны 1-р сарын  8-нд Шинжлэх ухаан, урлагийн академийн физикийн ангийн аспирант болсон.
  • 1745 оны 7-р сарын 25–нд Шинжлэх ухаан, урлагийн академид химийн профессор.
  • 1746 оны 7-р сарын 20-нд нийтэд зориулсан физикийн лекцүүдээ анх удаа орос хэл дээр уншиж эхэлсэн.
  • 1748 онд Орост анхны  Химийн эрдэм шинжилгээ, сургалтын  лабораторийг байгуулсан.
  • 1748—1757 онд Химийн лабораторитоо өнгөт шил, будаг гаргах болон хүдрийн шинжилгээ хийв. 
  • 1752—1753  онд  Химийн лабораторитоо физик химийн бүрэн курс лекц уншсан.
  • 1753 онд   Усть-Рудицын тосгонд шилний үйлдвэрийн эхлэлийг тавьсан.
  • 1755 онд түүний гаргасан төслөөр Москвагийн их сургуулийг байгуулах шийдвэр гарсан.
  • 1757 онд академийн зөвлөхөөр томилогдсон.
  • 1760 онд  энерги хадгалагдах хуулийг томъёолсон бөгөөд  1842 онд Немцийн эрдэмтэн Р.Майер түүнийг нь туршлагаар баталсан.
  • 1760 оны 4-р сарын 30-нд Шведийн эзэн хааны шинжлэх  ухааны Академийн хүндэт гишүүнээр сонгогдсон.
  • 1763 оны 10-р сарын 10-нд шигтгэмлийн бүтээлээрээ урлахуйн ухааны академийн гишүүнээр сонгогдсон.
  • 1764 оны 4-р сарын 17-нд Болоны шинжлэх ухааны академийн хүндэт гишүүнээр сонгогдсон.
  • 1765 оны 4-р сарын 4-нд Мойк голын эрэг дээрх байрандаа нас барсан.
  • 1765 оны 4-р сарын 8-нд Лазаревскийн оршуулгын газарт нутаглуулсан.

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Амт

Ломоносов, Михаил Васильевич
Ломоносов, Михаил Васильевич