Л
Лиучин Бийбаа (2)

 

Хятад үндэстний хөгжмийн зэмсэг

 

Дөрвөн чавхдаст Лиучин Бийбаа (柳琴 - Liǔqín) буюу Лийрэн царт Хятад Мандолин (Pear-shaped Chinese mandolin) нь Пипа (琵琶 - Pípá) хөгжмийн богиносгосон хувилбар юм. Пипаг бодвол илүү өндөр дуугаралттай уг хөгжим Хятадын найрал хөгжим, ардын дуурь болон гоцлол хөгжимд хүндтэй байр суурь эзэлдэг. 

 

Цар нь хоёр дугуй нүхтэй, хуруугаар болон медиатор цохиур ашиглан тоглоно. Лиучингийн царын нүүрийг Ива буюу Уд модоор, ар талыг Сарнайн төрлийн улаан модоор үйлддэг. 

 

 

Анхлан хоёр чавхдатай байсан бөгөөд Гучин (Guqin), Лиуечин (柳葉 琴 - Liǔyè qín), Ту пипа (土 琵琶 - Tǔ pípá) буюу Шавар Пипа хэмээн нэрлэж байжээ. Манж Чин гүрний үеэс дөрвөн чавхдастай болжээ.
Лиучин Бийбаа (2)
Лиучин (Liǔqín)
Лиучин (Liǔqín)